Иран Улс дуунаас хурдан баллистик пуужин хөгжүүлснээ зарлалаа

Aдмин / Гадаад мэдээ

Иран улс дуунаас хурдан баллистик пуужин хөгжүүлснийг тус улсын Хувьсгалт гвардын агаарын цэргийн командлагч мэдэгджээ. Энэхүү пуужин нь агаар мандлын дотор болон гадна талд маневр хийх чадвартайгаас гадна агаарын довтолгооноос хамгаалах системийг онилох хүчин чадалтай юм байна. Иран улс олон жил пуужингийн хөтөлбөр хэрэгжүүлэхдээ дуунаас хурдан пуужин бүтээснээ анх удаа зарлаж байна.

Ираны хувьсгалт Гвардын командлагч, генерал Амир Али Хажизадехын мэдэгдсэнээр 1979 оны Исламын хувьсгалаас хойших Ираны хамгийн том бүтээн байгуулалт болох энэхүү дуунаас хурдан пуужин нь агаарын хамгаалах системд баригдахгүй нууцлалтайн дээр агаарын довтолгооноос хамгаалах системийг устгах чадалтай юм байна. Хэт авианы зэвсэг болох энэ пуужин дуунаас 5 дахин их хурдаар нисдэг учраас тэдний удирдлагыг сарниулах, буулгах бараг боломжгүй, мөн энэ зэвсэг улс орнуудын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цогцолборт томоохон сорилт болж магадгүй гэж зэвсгийн шинжээчид болгоомжилж байна. Ираны арми хэдэн арван жилийн дараа ч гэсэн энэхүү орчин үеийн зэвсгээс нь давахуйц шинэ технологийг аль ч улс бүтээж чадахгүй гэж мэдэгдэж байна.

Дуунаас хурдан баллистик пуужинг хөгжүүлсэн нь пуужингийн салбарт гарсан хамгийн том үсрэлт гэж Тегераний эрх баригчид армийнхаа бүтээлийг сайшааж байна. Түүнчлэн АНУ-ын хатуу хориг хэрэгжиж байгааг үл харгалзан, дэвшилтэт зэвсэг хөгжүүлсэн гэдгийг Ираны хэвлэлд онцолжээ.

Иран улс аюулгүй байдал, эдийн засаг, улс төрийн дайн хийж байна, энэ хосолмол дайн манай үндэстний эсрэг асар том сэтгэлзүйн дайралт болж байдаг гэж дээрх генерал мэдэгдсэн байна. АНУ болон түүний холбоотнууд Ираны пуужингийн хөтөлбөрийн талаар үргэлж санаа зовниж байдаг, энэ үүднээс 2015 оны цөмийн гэрээний хэлэлцээнд пуужингийн хөтөлбөрийг зогсоох асуудлыг тусгаж байсан. Америк энэ олны 3-р сард Ираны баллистик пуужингийн хөтөлбөрийн эсрэг шинэ шатны хориг зарласан юм. Ираны дуунаас хурдан пуужин Өрнөдийнхний санааг улам их зовоох нь гэж ажиглагчид дүгнэж байна.

Одоогоор Хятад, Америк улсууд энэ төрлийн зэвсгийн араас хөөцөлдөж байгаа гэж олон улсын түвшинд таамаглаж байгаа. ОХУ дуунаас хурдан пуужинг аль хэдийн үйлдвэрлэн, зэвсэглэлдээ авч, Украины дайнд ашиглаж байгаагаа зарлаад байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.18.136] 2022-11-14 04:47:07

Зөв, Иран шиг зэвсэг үйлдвэрлэж Оростоо зарж, заримыг нь Украйнд туршиж үз гээд зүгээр өгдөг болох юмсан энэ Монгол улс.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.