Украины арми Херсон хотыг бүрэн хяналтандаа авчээ
ОХУ-ын батлан хамгаалах яам Днепр мөрний баруун эрэг, Херсон мужийн нийслэл хотоос цэргээ бүрэн гаргаж дууссаныг зарласны дараа Украины арми Херсон хотыг бүрэн хяналтандаа авсан байна. Оросын арми 2-р сарын 24-нд Украинд орсны дараа хэдхэн хоногийн дотор Украины Херсон мужийн нийслэл хотыг эзэлж авсан нь Москвагийн хувьд хамгийн том бөгөөд стратегийн гол ололт болсон юм. Ийм стратегийн хотоос ухарсан нь Оросын хувьд геополитикийн нэр хүндээ сэвтээх, цаашлаад Украины дайны талбарт тектоник өөрчлөлт авч ирнэ гэж шинжээчид таамаглаж байна.
Украины ерөнхийлөгч Зеленский арми нь Херсон мужийн нийслэлийг өөрийн мэдэлд эргүүлж авсныг “түүхэн өдөр” гэж мэдэгдлээ. Украины цэрэг Херсон хот руу орж ирэхэд хотын оршин суугчид төв талбайдаа баяр ёслолын байдалтай угтан авч, төрийн далбаагаа мандуулж байгаа дүрс бичлэгийг олон улсын хэвлэлүүдээр үзүүлж байна. Оросын арми 30 гаруй мянган цэрэг, 5000 гаруй нэгж зэвсэг техникээ Днепр мөрний зүүн эрэг рүү нүүлгэн шилжүүлж дууссанаа өчигдөр зарласан. Цэргийн нэг ч анги нэгтгэл, зэр зэвсэг баруун эрэгт үлдээгүй, Оросын бүх алба хаагчид зүүн эрэгт шилжин байрласан гэж батлан хамгаалах яамны мэдэгдэлд онцолжээ.
Орос цэргийн хангамж нөөцийг татах бололцоогүй болсон учир цэргийнхээ амь насыг нэн тэргүүнд авч үзэж, Днепр мөрний зүүн эрэгт хориглон хамгаалах байрлалд шилжүүлэхээр болсноо энэ 7 хоногийн эхээр зарласан юм. Мөн Москва Путины хувьд ялагдал гэсэн үзэл санааг няцааж, Украинд цэргийн тусгай ажиллагаа нь үргэлжилж байгаа гэж мэдэгдэж байна.
Харин Украины тал Оросын олон тооны цэрэг энгийн иргэний дүрээр Херсонд үлдсэн гэж үзэж байна. Иймээс Украины батлан хамгаалах яамны тагнуулын агентлаг Херсонд үлдсэн Оросын цэргүүдийг бууж өгөхийг уриалсан мэдэгдлийг цахим сүлжээнд оруулжээ. Хэдийгээр Орос цэргээ гаргаснаа зарласан ч Украины арми Москвагийн армийнхны үйл хөдлөлийг анхааралтай ажиглаж, Херсонд тусгай хүчнийхнийг оруулж, сонор сэрэмжээ өндөрсгөсөн байна. Өнгөрсөн 9-р сард ОХУ-ын ерөнхийлөгч Путин Украины эзлэгдсэн дөрвөн мужийг бүрэлдэхүүндээ нэгтгэх шийдвэр гаргасны нэг нь Украины Херсон муж байсан. Иймд Оросын арми Херсоноос ухарсан нь Москвад улс төрийн болон бэлгэдлийн талаасаа том цохилт болж, Украины армид Крымийн хойг, хар тэнгисийн зүүн бүс, Азовын тэнгисийн баруун бүсэд хүрэх зам нээгдэж байна гэж цэргийн шинжээчид мэдэгдэж байна.
Сэтгэгдэл
Зочин [124.158.66.94] 2022-11-15 04:29:25
зүгээр л буцаад гараад явсан байхад хяналтандаа авлаач гэх шиг. өмхий америк чинь саяхан таавчигтай афгануудад ялагдаад шившигтэй зугтсан даа ха ха ха
зочин [202.9.46.8] 2022-11-15 00:15:30
монгол украинд хараацай агаарт 3 хоног байж агаараас хамгаалах чадвартай , давшилтын шонхор дороноо зарах хэрэгтэй стратегийн бүргэд дорооноо бол өгч болохгүй
зочин [66.181.179.15] 2022-11-14 16:02:00
Ашгүй дээ, Украйнчуудыг бурхан ивээх болтугай.
Зочин [203.17.23.197] 2022-11-14 05:00:34
Хоосон хотод орчихоод сүржигнэх хэрэгггүй
Зочин [66.181.161.75] 2022-11-14 07:15:58
Шээсээ савируулаад баасандаа хутгалдаад зугатсандаа өмхий орк вовка нар
Зочин [64.119.18.136] 2022-11-14 04:49:04
Украйнчуудад монголын зэвсгийг зараач Либералуудаа. Монгол улс зэвсэг үйлдвэрлэж баяжмаар байна.
Зочин [202.70.42.147] 2022-11-14 13:55:05
teneg
зочин [139.5.218.38] 2022-11-14 03:35:41
Мариполийг аваагүй үед олон асуудал шийдэхгүй ээ. Орос одоо хэрэм босгож авна.
Зочин [202.21.124.69] 2022-11-14 04:14:53
чааваас даа
Зоогий [192.82.82.71] 2022-11-14 03:05:05
Угаасаа орос укрианыг бүтэн эзлэхгүй ш тэй авах хэсгээ авсан одоо болоо.
Херсоныг бүрэн чөлөөлж чадаагүй. [103.212.118.93] 2022-11-14 02:56:37
Херсоны баруун хэсгийг л Украйн хянаж байгаа. Зүүн хэсэг буюу голын зүүн эрэгт нь оросууд хэвээр байгаа. Иймд энэ хотыг бүрэн чөлөөлөгдөөгүй байгаа. Сэтгүүлч үүнийг мэддэггүй юм уу?
Бичиж байгаа зүйлээ бодооч. [103.212.118.93] 2022-11-14 03:36:01
Тэгэхлээр Херсон хотод тэр Александровскийн гүүрийг хаашаа барьсан юм бэ? Тэр гүүр чинь Херсон хотын баруун, зүүн хэсгүүдийг хооронд нь холбож байгаа биздээ? Эсхүл зүгээр л эзгүй хээр, тариалангийн талбайруу гаргасан гүүр юм уу? Кх! Ингэж сэтгэлийн хөдлөлөөр юм бичээд байж болохгүй ш дээ.
Зочин [202.179.21.206] 2022-11-14 03:20:25
Керсон хот бүрэн чөлөөлөгдсөн, харин Керсон мужийн зарим хэсгийг Оросууд хянаж байгаа
zochin [202.131.242.227] 2022-11-14 01:47:13
oros dain hiigeegui iim dain gej yu bhav taktikiin dain zuger busad ulsad sanuulga ogoh gej huuchin hog bolson zevsegee gargaj hayasan bh
Зочин [192.82.69.150] 2022-11-14 01:36:25
Idi nahui moskva