АРАВДУГААР САРД 10.321 ШИРХЭГ УХААЛАГ УТСЫГ ЗУРГААН УЛСААС ИМПОРТОЛЖЭЭ

Aдмин / Гадаад мэдээ

Өнгөрсөн есдүгээр сард Apple компани IPhone 14 загварын шинэ утсаа танилцуулсан. Гаалийн ерөнхий газрын өнгөрсөн есдүгээр сараас эхлэн импортолсон ухаалаг утасны статистик мэдээллийг аль улсаас хэчнээн тоогоор оруулж ирснийг дэлгэрэнгүй харуулдаг болсон юм. Үүнтэй холбоотойгоор сүүлийн хоёр сард манай улс хэчнээн тооны ухаалаг утас хэдэн улсаас импортолсон тухай мэдээллийг хүргэхийг зорилоо.

Тус газраас гаргасан статистикаас харвал, 2022 оны эхний арван сард найман улсаас нийт 71,118.2 мянга буюу 71.1 сая ам.доллароор 223,540 ширхэг ухаалаг утас импортолжээ. Үүний 36 хувийг буюу 81,920 ширхгийг Энэтхэг улсаас, 31.7 хувийг Вьетнам, 27 хувийг БНХАУ, дөрвөн хувийг БНСУ, 0.3 хувийг АНУ, 0.2 хувийг Хонконгоос тус тус импортолсон байна.

Харин Хорват болон Норвеги улсаас хамгийн бага тооны ухаалаг утас оруулж иржээ. Тодруулбал, энэ оны эхний арван сарын хугацаанд Хорватаас 8.2 мянган ам.доллароор гурван ширхэг ухаалаг утас оруулж ирсэн бол Норвеги улсаас 900 ам.доллароор хоёр ширхэг утас импортолжээ.

График1. (2022 оны эхний ес болон аравдугаар сарын байдлаар аль улсаас хэчнээн тооны ухаалаг утас импортолсон тухай мэдээлэл)

Харин үнийн хувьд БНХАУ-аас импортоор оруулж ирсэн ухаалаг утас хамгийн өндөр дүнтэй байна. Тодруулбал, сүүлийн 10 сард ухаалаг утсанд зарцуулсан нийт 71.1 сая ам.долларын 41 хувийг БНХАУ-аас оруулж ирсэн ухаалаг утасны үнэ эзэлж байна. БНХАУ-аас 29.1 сая ам.доллароор үнээр 60,353 ухаалаг утас импортолжээ.

Мөн ухаалаг утасны импортод зарцуулсан нийт үнийн дүнгийн 27.2 хувийг Энэтхэгээс оруулж ирсэн бол

  • Вьетнамаас 18 сая ам.доллар буюу нийт үнийн дүнгийн 25.2 хувь,
  • БНСУ-аас 4 сая ам.доллар буюу нийт үнийн дүнгийн 5.6 хувь,
  • АНУ-аас 539.1 мянган ам.доллар буюу нийт үнийг дүнгийн 0.7 хувь,
  • Хонконгоос 96.6 мянган ам.доллар буюу нийт үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний өртөгтэй ухаалаг утсыг импортолжээ.

2022 оны эхний ес болон аравдугаар сарын байдлаар аль улсаас ямар үнээр ухаалаг утас импортолсныг дараах графикаас харна уу. Харин зөвхөн аравдугаар сард нийт 4.8 сая ам.доллароор /4,838.90 мянган доллар/ 10,321 ширхэг ухаалаг утсыг зургаан улсаас импортолсон байна.

Үүний дийлэнх буюу гар утасны 46 хувь, нийт үнийн дүнгийн нь 69 хувийг БНХАУ-аас оруулж ирсэн ухаалаг утас дангаараа эзлэв. Тодруулбал, өнгөрсөн сард БНХАУ-аас 3.4 сая ам.доллароор 4,751 ширхэг ухаалаг утсыг хилээр оруулж иржээ.

Түүнчлэн,

  • Вьетнамаас 919 мянган ам.доллароор 4,194 ширхэг ухаалаг утас,
  • Энэтхэгээс 357 мянган ам.доллароор 800 ширхэг ухаалаг утас,
  • БНСУ-аас 117 мянган ам.доллароор 394 ширхэг ухаалаг утас,
  • Хонконгоос 13 мянган ам.доллароор 100 ширхэг ухаалаг утас,
  • АНУ-аас 89 мянган ам.доллароор 82 ширхэг ухаалаг утас тус тус импортолжээ.

Мөн зөвхөн есдүгээр сард импортолсон ухаалаг утасны нийт дүнг өмнөх сарынх нь нийт дүнтэй харьцуулан авч үзэхэд, есдүгээр сард 17,541 ухаалаг утсыг 5.7 сая ам.доллароор импортолжээ. Гэхдээ зөвхөн есдүгээр сард импортолсон ухаалаг утсыг аль улсаас, хэчнээн тоогоор оруулж ирсэн тухай нарийн тоон мэдээлэл байхгүй байна.

Ташрамд дурдахад, есдүгээр сарын сүүлээс аравдугаар сарын эхэн үе хүртэл Гаалийн байгууллагаас карго компаниар дамжин агаарын ачаанд ирсэн iPhone 14 загварын утаснуудыг түр хугацаанд саатуулсан.

Учир нь зарим карго компаниуд татвар төлөхгүйн тулд iPhone 14-ийг олон хүний нэрээр гаальд мэдүүлсэн байж болзошгүй гэж үзсэн тул зөвхөн хүлээн авагчдын бичиг баримтыг шаардсаны үндсэн дээр олгох ажиллагаа явуулж эхэлсэн юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.