МУБИС-ийн салбар сургуулийн удирдах албан тушаалтантай холбоотой хэргийг прокурорт шилжүүлжээ
АТГ-аас дараах хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал: МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн удирдах албан тушаалтан “Э” нь өөрийн албан тушаалын үүргийг хэрэгжүүлэх явцдаа бусдад давуу байдал олгосон гэх; “А” нь ИТХ-ын ажлын албаны даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэх; “Баян-Эрдэнэ Хүрд” ХХК-ийн ерөнхий захирал “С” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад 30 сая төгрөгийн хахууль өгсөн гэх;
Дархан-Уул аймаг дахь Онцгой байдлын харьяа Улсын нөөцийн салбарын удирдах албан тушаалтан “Г”, “А” нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үрийн нөөцийн агуулахаас 89 тн улаан буудайн “Дархан-144” элит сортын үрийг бусдад давуу байдал бий болгож хууль бусаар олгосноор улсад 80 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ.
Сэтгэгдэл