ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ДУНД ДҮРМИЙН БУС ШИЙТГЭЛ 13 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

Aдмин / Хууль

Цэргийн алба хаагчдын хоорондын дүрмийн бус харилцааны нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээг ХЭҮК-оос танилцууллаа.

Хугацаат цэргийн алба хаагчдын 18,8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45,1 хувь нь цэргийн алба хааж бах үедээ дүрмийн бус харьцаанд өртөж байсан гэж хариулсныг 2006 оны судалгааны дүнтэй харьцуулжээ. Харин офицер,ахлагчидтай хийсэн ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагаар хүний биед халдах, сэтгэл санаанд дарамт учруулах, эд мөнгө татах тохиолдол байдаг гэсэн хариултыг аль аль салбарынхан өгч байлаа.

Тухайлбал, хүний биед халдах явдал байдаг гэж зэвсэгт хүчний 2, хилийн цэргийн6,дотоодынцэргийн1офицер,ахлагч,сэтгэлсанааныдарамтучруулах хэлбэрийн талаар зэвсэгт хүчний 3, хилийн цэргийн 24, дотоодын цэргийн 1 офицер, ахлагч, эд мөнгө нэхэх, татах хэлбэрийн талаар зэвсэгт хүчний 3, хилийн цэргийн 7, дотоодын цэргийн 1 офицер, ахлагч тус тус хариулт өгчээ.

May be an image of 3 people, monument and text

Ингэхэд дүрмийн бус харилцааны зөрчлүүд ихэнх нь буурсан, зарим төрөл өссөн дүнтэй гарсан байна. Тодруулбал, ялгаварлан гадуурхалт 11.4, заналхийлж сүрдүүлэх 4,6, хүч хэрэглэх, зодох 11, дээрэмдэх, хараах, нэр хоч өгөх 13, бусдаар зодуулах 2,1 хувиар тус тус буурсан бол дүрмийн бус шийтгэл хүлээлгэх 33,3 хувь болж өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад 33,3 хувиар өсчээ.


Сэтгэгдэл

Ийм арми манайд хэрэгтэй юу??? [66.181.189.67] 2022-11-16 02:33:20

Монголд тэгээд арми байх хэрэгтэй юм уу даа? Манай армиас 2 хөрш бол лав АЙХГҮЙ. Ард түмэн буюу татвар төлөгчид нь л ийм арми байхыг дэмжээд байдаг юм байхдаа??? Улсын төсөв ч гэсэн нэгийгээ дэглээд байдаг ийм армийг эцэс төгсгөлгүй санхүүжүүлээд БАЙХ УУ?


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.