Франц-Италийн хил дээр автомашины бөөгнөрөл үүсжээ

Aдмин / Гадаад мэдээ

Франц-Италийн хил дээр хяналт шалгалт чангарсны улмаас олон тооны автомашины урт цуваа үүсжээ. Цагаачлалын бодлого болон хүмүүнлэгийн аврах хөлөг онгоцны маргаанаас үүдэн Франц улс Италитай залгаа хилийн хяналтаа чангатгах шийдвэр гаргажээ. Газар дундын тэнгист цагаачдыг аврах хүмүүнлэгийн хөлөг онгоцонд тусламж үзүүлэхээс татгалзсаных нь хариуд Франц улс энэ долоо хоногоос Италитай залгаа хилийн шалгалтаа сайжруулах үүднээс паспортын шалгалтыг нягт явуулах зорилгоор нэмэлт 500 офицер илгээж байгаагаа мэдэгджээ. Тиймээс Цагдаагийнхан ням гарагаас эхлэн хилээр нэвтэрч буй машинуудыг шалгаж, цагаачдыг зогсоож, галт тэргэнд эргүүл гарган ажиллаж байна.

Итали улс боомт дээр нь ирсэн хүмүүнлэгийн усан онгоц дахь цагаачдыг хүлээн авахаас татгалзан хэдэн долоо хоног хүлээлгэсний эцэст гурван хөлгийг нь эрүүл мэндийн асуудалтай олон хүн байгаа гэх шалтгаанаар хүлээн авч, нэг онгоцыг түдгэлзүүлсэн байна. Ерөнхий сайд Жоржиа Мелони тэргүүтэй Италийн хэт барууны үзэлтэй шинэ засгийн газар Итали улсыг Ливээс хууль бусаар хил давуулдаг завиар ирж буй цагаачдын гол боомт байхыг зогсоож, энэ асуудлыг зохицуулахыг Европын холбооноос шаардсан байна.

Франц дээрх хүмүүнлэгийн онгоцны нэг болох "Ocean Viking" хөлөг онгоцыг 3 долоо хоног далайд гацсаны дараа Тулон хотод хүлээн авсан бөгөөд энэ явдалд төдийлөн таатай бус хандаж байна гэдгийг хэвлэлүүд онцолжээ. Францын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Оливье Веран ням гарагт хэлэхдээ, сүүлийн үеийн энэ маргааны улмаас Италид байгаа 3,000 цагаачдыг хүлээж авахаа зогсоож байгаа бөгөөд "Итали улс Европын эв нэгдлийн механизмын үндэс болсон амлалтаа биелүүлэхгүй байна" гэж тэрээр мэдэгджээ.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.128] 2022-11-15 04:00:48

Франц мундаг юм аа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.