АНУ, БНХАУ-ын удирдагчид уулзлаа

Aдмин / Гадаад мэдээ

АНУ, БНХАУ-ын удирдагчид Индонезийн Бали аралд эхлэх гэж буй “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд нүүр тулан уулзлаа. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн онд тангараг өргөснөөс хойш талууд анх удаагаа биечлэн уулзаж буй нь энэ юм. Ж.Байден уулзалтын дараа хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдсэнээр, талууд хөндсөн асуудал бүрийн талаар нарийвчлан хэлэлцэх өндөр албан тушаалтуудын уулзалтыг хийхээр тохиролцсон байна.

"Бид эрчтэй хүчтэй өрсөлдөх болно. Гэхдээ би сөргөлдөөнийг эрэлхийлэхгүй, харин энэ өрсөлдөөнийг хариуцлагатай зохицуулахыг зорьж байна. Мөн улс орон бүр олон улсын дүрэм журмыг дагаж мөрдөх нөхцөлийг баталгаажуулахыг хүсэж байна. Бид энэ талаар хэлэлцсэн” гэж тэрбээр хэлжээ. Даваа гарагт уулзалт эхлэхээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Вашингтон, Бээжингийн харилцаа холбооны шугамыг нээлттэй байлгахыг зорьж байгаагаа илэрхийлсэн байна.

АНУ-БНХАУ-ын харилцаа нь аюулгүй байдал, эдийн засаг зэрэг янз бүрийн асуудлаас үүдэн хүйтрээд байгаа юм. Түүнчлэн АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси наймдугаар сард Тайваньд айлчилсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ. Уг явдлын хариуд Бээжин Тайванийн эргэн тойронд томоохон цэргийн сургууль явуулсан юм.

Хятадын төрийн мэдлийн “Xinhua” агентлаг Ши Жиньпиний хэлсэн үгийг эш татан, “Тайванийн асуудал бол Хятадын язгуур ашиг сонирхлын гол цом, Хятад-АНУ-ын харилцааны улс төрийн үндэс суурь, хоёр талын харилцааны хэзээ ч давж болохгүй эхний улаан шугам юм” хэмээн мэдээлсэн байна. Ж.Байден АНУ “Нэг Хятад” бодлогыг хүндэтгэх үзэл баримтлалаа өөрчлөөгүй, харин талуудын статус квог аль нэг тал дангаар өөрчлөх аливаа оролдлогын эсрэг байр суурь баримталдаг гэж мэдэгдсэнийг Цагаан ордон уламжилжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000