“Amazon” 10 мянга гаруй ажилтнаа цомхотгохоор төлөвлөж байна

Aдмин / Гадаад мэдээ

Америкийн цахим худалдааны салбарын тэргүүлэгч компани “Amazon” эдийн засгийн тодорхойгүй байдалтай холбогдуулан 10 мянган ажилтнаа буюу нийт ажиллах хүчнийхээ 3 хувийг цомхотгохоор төлөвлөж байгаа талаар “New York Times”, “Wall Street Journal” сонин даваа гарагт мэдээлжээ. “New York Times” сонин уг мэдээлэлд ойр эх сурвалжуудыг эш татан мэдээлснээр, цомхотголыг энэ долоо хоногоос эхлүүлэх төлөвтэй байна. Түүнчлэн компанийн төхөөрөмжийн нэгж, жижиглэн худалдааны хэлтэс, хүний нөөц зэргийг хамарна гэж дээрх мэдээнд дурджээ.

“Amazon” компанийн зүгээс энэ мэдээллийг үнэн болохыг баталбал 1994 онд үүсгэн байгуулагдсанаас нь хойших хамгийн том цомхотгол энэ болох юм. Сүүлийн үед технологийн томоохон компаниуд эдийн засгийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан бизнесээ тогтвортой байлгах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болоод байна.

Тухайлбал, “Facebook”, “Instagram”, “Whatsapp” нийгмийн сүлжээг хариуцдаг “Meta” компани ажиллах хүчнийхээ 13 хувийг цомхотгохоо өнгөрсөн долоо хоногт зарласан бол “Twitter” компанийн шинэ эзэмшигч Илон Маск дэлхий даяар ажилтнуудынхаа тэн хагасыг цомхотгожээ. Энэхүү үзэгдлийг сүүлийн арван жилээр зогсохгүй түүнээс цааших хугацаанд ноёрхсон технологийн тэсрэлтийн төгсгөл гэж олон ажиглагч харж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.