ГУАНЖОУД ХӨЛ ХОРИО ТОГТООВ
“Covid-19” халдварын бүртгэгдсэн тохиолдол огцом нэмэгдсэнээр Хятадын өмнөд хэсгийн үйлдвэрлэлийн төв Гуанжоуг хөл хорионд оруулжээ. Ингэснээр олон улсын нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, дэлхийн хоёр дахь том эдийн засгийн өсөлтийг огцом удаашруулсан санхүүгийн дарамтыг улам нэмэгдүүлж байна. Бараг таван сая хүн амтай дүүргийн оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг тушааж, гэр бүлийн нэг л гишүүн өдөрт нэг удаа гарч хэрэгцээт зүйлсээ худалдаж авахыг зөвшөөрсөн гэж орон нутгийн эрх баригчид мэдэгдэв. 13 сая хүн ам шигүү суурьшсан хотод сүүлийн 24 цагийн дотор 2,500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэний дараа уг тушаал гарчээ. Гуанжоу хотын ихэнх хэсэгт нийтийн тээврийг түр зогсоож, сургуулиудыг хааж, Бээжин болон бусад томоохон хот руу хийх нислэгийг цуцалсан гэж төрийн хэвлэл мэдээллээ.
Сэтгэгдэл