Монгол авилгын гэмт хэргийн гаралт бусад гэмт хэрэгтэй харьцуулахад 8,5 дахин их...

Aдмин / Хууль

Гэмт хэргийн индексийн гаргадаг Олон Улсын байгууллагын судалгаагаар 2016 онд Монгол Улс дахь иргэдийн аюулгүй байдлын түвшин 42.2 хувь, иргэд гэмт хэрэгт өртөх эрсдэл буюу гэмт хэргийн түвшин 57.6 хувьтай байгаа нь дэлхийн 118 улсаас 23 дугаарт байрт орж байсан бол 2017 оны эцсийн байдлаар иргэдийн аюулгүй байдлын түвшин 32.8 хувь, гэмт хэргийн түвшин 66.6 хувьтай болж өмнөх жилтэй харьцуулахад нөхцөл байдал хүндэрч, 12 дугаар байрт оржээ. Харьцуулсан судалгааны дүнгээс үзэхэд, Монголчуудын 71.1 хувь нь ойрын 3 жилийн хугацаанд гэмт хэрэг өснө гэж санаа зовниж байгаа бол эд хөрөнгөө хулгайд алдана, бусдын халдлагад өртөнө гэхээс 64.8 хувь нь түгшиж байна гэжээ1 . Дээрх судалгааны дүнгээс иргэдийн аюулгүй байдлыг хангах шаардлага зүй ёсоор гарч байгаа ба үүнд Монгол Улс дахь гэмт хэргийн нөхцөл байдлыг бодитойгоор тодорхойлж, нуугдмал гэмт хэргийн түвшинг тооцох шаардлдага урган гарч байна.

Үүнд улс төрчдийн хулгай залилан хосолмол гэмт хэрэг томоохон байр суурь эзлэх юм. Аливаа гэмт хэрэг бусдад учруулсан хохиролын хэмжээгээр нь үүрэх хариуцлага нэмэгдэх, буурах зарчим эрх зүйд байдаг.

Цаг хугацаа орон зайн хүрээнд нийгэмд аюултай үзэгдэл болох нийгмийн болон эрүүгийн эрх зүйн шинжийг агуулсан тодорхой нөхцөлд үүсэж бий болсон төрийн бүртгэлийн системд ороогүй байдлаар илэрхийлэгдсэн бодит гэмт хэргийн нэг хэсгийг нуугдмал гэмт хэрэг гэж тодорхойлж болно. Нуугдмал гэмт хэргийн түвшин өндөр байх тусам, иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, нийгмийн дэг журам алдагдаж, иргэд гэмт хэргээс түгших хандлага нэмэгддэг.

Өнгөрсөн жилүүдэд хэчнээн хэмжээний нийгмийг бүхлээр нь хохироосон гэмт хэрэг ямар хохирол учруулж хэрхэн хариуцлага тооцогдсон судалгааг дахин шинэчлэн авч үзэх шаардлага тулгарчээ. Тодорхой төрлийн гэмт хэргийн дотроос авлигын гэмт хэрэг 7.5 их байна. Монгол Улс авилгын индексээр 113-р байрт шалгарчээ.

Том толгой улс төрчид өөр өөрсдийн бүлэглэлийн хэмжээнд хулгай, луйвар, хууль бус мөнгө угаах, эрх мэдэл албан тушаалаа ашиглах өөртөө болон хамаарал бүхий этгээд, бусдад давуу байдал бий болгох замаар их хэмжээний ашиг олох тохиолдол их ч энэ төрлийн гэмт хэрэг нуугдмал байх магадлал 8,5 дахин их байна. Иймээс гэмт хэргийн хор хохирол тооцох аргачлал, оногдуулах хариуцлага, хөөн хэлэлцэх хугацаа болон бусад эрх зүйн оновчтой шийдлүүдэд судалгаанд суурилсан шинэчлэлт авч ирэх цаг болжээ.

Эх сурвалж http://criminology.mn/


Сэтгэгдэл

Зочин [64.119.16.243] 2022-11-16 05:51:12

АТГ ынхан цалингаа авсаар л . . .

Зочин [192.82.85.124] 2022-11-16 09:23:24

Авилгалаар 103 д байсан орон 2012-2016 онд авилгалаар 75д орж буурч байв.МАН ЗАСАГ авснаар 111 -рт орж бичигдэх болов. Үнэн гайхамшиг.Арга ч үгүй юм байх даа.Казиночидоо толгой дээрээ залаад тахьчихсан орон юм чинь

Зочин [192.82.85.154] 2022-11-16 05:30:54

ХҮРЭЛСҮХ ГЭДЭГ МАНГУУГИЙН АЖЛЫН ҮР ДҮН

Иргэн [212.96.86.161] 2022-11-16 03:56:29

МАН ыг магтан дуулья

Дуулья, дуулья ... [66.181.189.67] 2022-11-16 04:11:33

Дуулья, дуулья!!!

Зочин [212.96.86.161] 2022-11-16 03:55:51

МАН авлигыг яаж цэцэглүүлэн хөгжүүлсэн нь энэ судалгаанаас илт харагдаж байна.

Шалгарах боломж олдсондээр. [66.181.189.67] 2022-11-16 03:49:36

Нэг ч гэсэн үзүүлэлтээр бүгдээрээ шалгарья даа. Кх!

Иргэн [64.119.22.249] 2022-11-16 02:10:04

Төрийн удирдлага муу байх -- бүр ядуу !!!! бас авилга хээл хахуул хулгайг бүгд эрх мэдэлтэй хүмүүс хийлгэдэг !!!!!!! ард түмэн яагаад ийм ядуу болтлоо дуунүй байгаа -- дарангуйлагчидйг - толгойг илээд л !!!!!! сонгуулиар 20000 аар зарсан !!!!!!!Одоо хар !!!!!эднар чинь том биш улсаа цөмөлсөн хулгайч шдээ !!!!!!!босоод буулгаач!!!!!!!!!!Эрх нь та нарт шдээ утасаар хэрэлдээд суух юм!!!!!!!!!


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.