БНХАУ болон АНУ-ын төрийн тэргүүн нар уулзлаа

Aдмин / Гадаад мэдээ

Индонезийн Бали аралд зохион байгуулагдаж буй Хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар Өчигдөр буюу Даваа гарагт 2 талт уулзалт хэлэлцээ хийлээ. Дэлхийн тэргүүлэх 2 эдийн засгийн тэргүүн нар анх удаа нүүр тулан уулзаж 2 улсын стратегийн чухал асуудлаар болон олон улс, бүс нутгийн харилцаа зэрэг өргөн хүрээний сэдвээр илэн далангүй санал бодлоо солилцлоо хэмээн олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Хятад, Америкийн харилцааны өнөөгийн байдал нь хоёр орон, ард түмний язгуур эрх ашигт нийцэхгүйгээс гадна, олон улсын хамтын нийгэмлэгээс хүлээж байгаа хүлээлтэд хүрэхгүй байна гэдгийг БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин онцоллоо. Мөн тэрээр Хятад Америк 2 улс түүхийн өмнө хариуцлагаа ухамсарлаж, шинэ эрин үед бие биетэйгээ зөв харилцаа тогтоох арга замыг эрэлхийлж, харилцаагаа зөв голдиролд нь оруулж, 2 орны болон дэлхий нийтийн эрх ашгийн төлөө эрүүл, тогтвортой өсөлтийн шатанд эргүүлэн авч ирэх хэрэгтэй байна гэдгийг цохон тэмдэглэжээ.

Тэрээр нэмж хэлэхдээ, Хятадын Коммунист Нам болон Хятадын засгийн газрын дотоод, гадаад бодлого нь нээлттэй, ил тод, стратегийн зорилгоо тодорхойлсон, асар их залгамж чанартай, тогтвортой байгаа гэжээ. Мөн тэрээр Хятад улс энх тайванч, нээлттэй, тууштай байж, дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулж, дэлхийн улс орнуудтай хамтын хөгжил дэвшлийн бодлогыг баримтална гэж Ши Жиньпин хэлжээ.

Даваа гарагт болсон уулзалтын эхэнд Байден Вашингтон, Бээжингийн хоорондын харилцаа холбооны шугамыг нээлттэй байлгах үүрэг хүлээсэн гэдгээ мэдэгдсэн. Мөн тэрээр уулзалтын дараа хэвлэлийн бага хурал хийж, 2 улсын дээд албан тушаалтнуудын уулзалтыг цаашид зохион байгуулж хэлэлцсэн асуудал бүрийн нарийн ширийнийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр тохиролцсоноо мэдэгдсэн байна.

Байден хэлэхдээ, "Манай хоёр үндэстний удирдагчдын хувьд бид Хятад, АНУ хоёр улс хоорондын санал зөрөлдөөнөө зохицуулж чадна гэдгийг харуулах үүрэгтэй" гэж мөн онцлон тэмдэглэжээ. Гэхдээ Тэрээр: нэг хятад бодлогын талаарх АНУ-ын байр суурь хэвээрээ гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Мөн Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкенийг Хятадад айлчилж, хэлэлцээгээ үргэлжлүүлэх төлөвлөгөөг хоёр тал тохиролцсон гэдгийг мэдээлжээ.


Сэтгэгдэл

Зочин [90.133.5.36] 2022-11-16 02:08:16

Хоёр мэдрэлтэн,дайныг зогсоох тухай ярьсангүй


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.