ОПЕК газрын тосны эрэлтийн 2022, 2023 оны төсөөллөө дахин бууруулжээ

Aдмин / Гадаад мэдээ

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ эдийн засгийн сорилт, геополитикийн тодорхойгүй байдалтай холбогдуулан 2022, 2023 оны газрын тосны эрэлтийн төсөөллөө даваа гарагт дахин бууруулжээ. Сар тутмын тайландаа энэ талаар мэдээлсэн тус байгууллага энэ оны эхэн үеэс эрэлтийн таамаглалаа хэд хэдэн удаа бууруулаад байсан юм. ОПЕК-ийн төсөөлж буйгаар, энэ онд дэлхийн газрын тосны эрэлт өдөрт дунджаар 99.6 сая торх байх төлөвтэй байгаа нь өмнөх таамаглалаас 0.1 сая торхоор буурчээ. Геополитикийн тодорхойгүй байдал, эдийн засгийн идэвхжил суларч байгаа нь ийнхүү бууруулахад нөлөөлсөн байна.

Ирэх жилийн хувьд, ОПЕК газрын тосны эрэлтийн төсөөллөө өмнөхөөсөө мөн 0.1 сая торхоор бууруулан 101.8 сая торход хүргээд, эдийн засагтай холбоотой тодорхойгүй байдал, “COVID-19” халдвартай тэмцэх арга хэмжээнүүд, геополитикийн нөхцөл байдал зэргийг эрэлт өсөхөд тулгарах сорилтоор нэрлэжээ. Өнгөрсөн сард ОПЕК, ОПЕК+ газрын тосны үнийг өсгөхийн тулд олборлолтоо өдөрт 2 сая торхоор танах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн билээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.