Камбожийн Ерөнхий сайд "COVID-19" халдварын улмаас "G20"-ийн уулзалтыг орхиж байна

Aдмин / Гадаад мэдээ

Камбожийн Ерөнхий сайд Хун Сен коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон тул Бали аралд болж буй “Хорийн бүлэг”-ийн /G20/ дээд хэмжээний уулзалтыг орхихоос өөр аргагүй болсон тухай "АР" агентлаг олон нийтийн сүлжээгээр нийтэлсэн Ерөнхий сайдын өөрийнх нь мэдэгдлээс эш татан мэдээлжээ. Хун Сений хэлснээр, 11 дүгээр сарын 14-ний орой түүний “COVID-19”-ийн шинжилгээний хариу "эерэг" гарсан бөгөөд маргааш өглөө нь Индонезын эмч оношийг баталсан байна. Тиймээс тэрбээр Балид товлосон бүх уулзалтаа цуцалж, эх орондоо буцахаар шийджээ. Мөн Тайландад болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтад оролцохоо цуцалсан байна.

Камбожийн Ерөнхий сайд хэзээ, хэрхэн халдвар авснаа мэдэхгүй байгаагаа, мөн биеийн байдал нь сайн байгааг нэмж хэлжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хун Сен Зүүн Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцсон юм. Уг уулзалтад мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден оролцсон бөгөөд Цагаан ордоноос мэдэгдсэнээр, 11 дүгээр сарын 15-ны өглөө Байдены коронавирусний шинжилгээний хариу “сөрөг” гарсан байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.16.243] 2022-11-16 02:29:56

Камбож их 20 д багтдаг юмуу


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.