“Долоогийн бүлэг” болон бусад орны удирдагчид яаралтай хуралдаж байна

Aдмин / Гадаад мэдээ

Польшид пуужин унасантай холбогдуулан “Долоогийн бүлэг” болон бусад орны удирдагчид Индонезид яаралтай хуралдаж байгаа талаар Японы “Kyodo” агентлаг мэдээлэв. Польшийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Орост үйлдвэрлэсэн пуужин мягмар гарагт нутаг дэвсгэрт нь унасны улмаас хоёр хүн амиа алдсан байна. Польш нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Зүүн Европоос цэрэг, зэвсгээ татахыг уриалдаг НАТО-гийн гишүүн орон юм.

“Хорийн бүлэг”-ийн удирдагчдын хоёр өдрийн дээд хэмжээний уулзалт Индонезид мягмар гаргаас эхэлсэн боловч В.Путин уг уулзалтад оролцоогүй бөгөөд Гадаад хэргийн сайд Сергей Лавров түүнийг төлөөлж байгаа юм. “Долоогийн бүлэг”-ийн бүрэлдэхүүнд Их Британи, Канад, Герман, Франц, Итали, Япон, АНУ, Европын Холбоо багтдаг.

Өнөө өглөөний яаралтай хуралдаанд Испани, Нидерландын төлөөлөгчид мөн оролцсон гэж Цагаан ордон мэдээлжээ. “Хорийн бүлэг”-т “Долоогийн бүлэг”-ийн орнуудаас гадна Аргентин, Австрали, Бразил, Хятад, Энэтхэг, Индонез, Мексик, Орос, Саудын Араб, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Турк багтдаг.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.37] 2022-11-16 15:38:35

Барууны агаарын хамгаалалт юу болоод явчихав уг нь оросын пуужинг бараг зуун хувь устгаж байгаа гээд байсан


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.