Ж.Байден: ОХУ-аас Польш руу пуужин харвасан байх магадлал бага байна
ОХУ Польшийн нутагт пуужингийн цохилт өгснийг урьдчилсан мэдээлэл батлахгүй байна. ОХУ-аас Польш руу пуужин харвасан байх магадлал бага байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Индонезын Бали аралд дэлхийн удирдагчидтай яаралтай уулзалт хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдэгджээ. “Бидэнд байгаа урьдчилсан мэдээлэл үүнийг үгүйсгэж байна. Мөрдөн шалгах ажил дуустал би тодорхой хэлж чадахгүй ч пуужинг Оросоос харвасан байх магадлал бага байна” гэж Цагаан ордны тэргүүн хэлсэн байна. Уулзалтаар удирдагчид энэ асуудлыг шалгахад Польшийн эрх баригчдад дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон гэж АНУ-ын Ерөнхийлөгч тэмдэглэжээ.
"Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хооронд бид хамтран ажиллаж, дараагийн алхмууд ямар байхыг шийднэ" гэж Америкийн төрийн тэргүүн онцолсон байна. Үүний зэрэгцээ Ж.Байден Балид "G20"-ийн дээд хэмжээний уулзалт үргэлжилж байх хооронд ч гэсэн ОХУ Украины чухал дэд бүтцэд цохилт өгсөөр байна гэж онцлон тэмдэглэжээ.
Ж.Байдентай хийсэн уулзалтад Германы Канцлер Олаф Шольц, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель нар оролцсон байна.
Украинтай залгаа Польшийн хилийн бүсэд орших Пшеводув сууринд пуужин унаж хоёр хүн амиа алдсан тухай урьд нь мэдээлсэн билээ. Үүний дараа Польшийн эрх баригчид тус улсын зарим цэргийн ангийн байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэх шийдвэр гаргасан. НАТО-гийн олон орны эрх баригчид ч энэ үйл явдалд санаа зовниж байгаагаа илэрхийлж, нарийвчлан мөрдөн шалгах шаардлагатайг мэдэгджээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.160.71] 2022-11-17 03:48:21
нисэж байгаа пуужинг удирдаж болдог уу гэдэгт л санаа зовох хэрэгтэй. арми цэргийн овгорууд хэлээд өгнө дөө болдог уу
Зочин [66.181.161.37] 2022-11-16 15:43:01
Оросын пуужинг лаг сайн устгаж байгаа гээд байсаншдээ яасын бол эсвэл байгаа бүхнээ украйнд аваачаад өөрсдөө юучгүй болчихоо юу
Дэлхийн дайн өдөөгч Украйн. [66.181.189.67] 2022-11-16 15:29:30
Гадаад Мэдээгээр бол тус пуужинг Оросоос лав тавиагүй гэж байна. Тэгэхлээр тэгсэн нь муу Украйнаас гарцаагүй болж байна. Дэлхийн дайнруу түлхэж байгаа Украйн шаал НОВШ юмаа.
Amerik yuch ve dee [192.82.80.223] 2022-11-16 11:21:41
ene daind amerik l hojood bgaa yum bishuu?
Zochin [84.189.81.88] 2022-11-16 09:09:28
Ene muu amerik zunug uvgun uuruu haravsandaa novshiig uiriig ni muudchih ymsan end tengui dain hiilguuleed umhii amerikuud hujaa amerik 2iig delhiigees boldog bol zailuulchih ymsan
Americ [98.204.176.20] 2022-11-16 11:31:28
Americ ugui bol oirhi dornod laliihan delhiig zugeer l nohoin horoo bolgono gedgiig meddegguil um bhdaa.americ bgaa tuldaa bas hun torolhton aih ayul bagatai soyoltoigoor aj toroh bolomj bgaad bgaan shuu