Худалдаа, үйлчилгээний төвүүд ариун цэврийн өрөөг иргэдэд төлбөргүйгээр ашиглуулах үүрэгтэй

Aдмин / Хууль

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэрэглэгчдээс “Худалдаа, үйлчилгээний төвүүдийн ариун цэврийн өрөөг үйлчлүүлэгчдэд төлбөртэй ашиглуулж байгаа нь хууль зөрчин иргэдийг хохироож байна” гэсэн гомдол мэдээлэл ирүүлж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Худалдаа, үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байна” гэж заасан. Мөн НИТХ-ын 2022 оны 23 дугаар тогтоолоор “Нийтийн бие засах газрын төлөвлөлт байгуулалтад тавигдах техникийн шаардлага” хотын стандартыг баталж, энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлэхээр заажээ.

Үүний дагуу ШӨХТГ-аас дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт дээрх хууль болон стандартыг хэрэгжилтийг хангах хүрээнд олон нийтийн барилга, байгууламж бүхий худалдаа, үйлчилгээний байгууллага нь олон нийтэд зориулсан эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөөтэй байх, иргэдэд төлбөргүйгээр чөлөөтэй ашиглах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар зөвлөмж хүргүүлсэн.


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.218] 2022-12-02 01:04:08

Uursduu tseverhen sheej baagaad surchih heregtei

зочин [64.119.20.191] 2022-11-17 16:01:22

Улс орны хөгжлийг оршуулгын газар, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын цэгүүдээр нь үнэлдэг гэсэн биз дээ?

Иргэн [139.5.218.50] 2022-11-17 12:52:47

Аж ахуйн нэгжийн усыг нь хэн төлөх бэ? Заваартуулаад гадуур дотуур нь шээдэг баадаг балиар амьтаны шээс баасыг хэн цэвэрлэх бэ хөлсийг нь хэн өгөх үү. Мөнгө авдаг тулдаа цэвэрхэн байдаг юм шүү. Ямар ч мөнгө авахгүй бол манайх ажиллаагүй гээд хаагаад л орхино.

Зочин [202.126.89.132] 2022-11-17 07:36:20

Мах их иддэг болохоор уу эсвэл хоол боловсруулах замын эмгэгтэй хүмүүс их олширчээ.. Бие зассаны дараа тэр үнэр танарыг арилган гэж бөөн юм болон доо.Ялангуяа хүнсний бараа зардаг газарт бол их хэцүү.

зочин [202.126.88.131] 2022-11-17 06:54:08

Бүх банкуудыг ОО ийн өрөөнд үйлчлүүлэгчийг оруулдаг журам батлах оруулахгүй байгааг нь торгох шийтгэл оноодог байвал таарна бүх банк ОО доо оруулдаггүй их бүдүүлэг

059 [64.119.29.144] 2022-11-17 03:25:06

Manaikhan 00-d tulburteich tulburguich orokhdoo muukhai archaagui biye zasdag ....Ukhamsaraa deeshluuleechdee manaikhaaannnn bidend bas uchir ikh bgaa shuu...

Тийм үү? [66.181.189.67] 2022-11-17 02:24:06

Яг ш дээ!

Зочин [202.131.225.53] 2022-11-17 02:03:49

төлбөргүйгээс гадна цэвэрхэн байх хэрэгтэй санагддаг, 00 цаастай гар хатаагчтай савантай гэх мэт наад захын хэрэглээний зүйл байх хэрэгтэй,


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.