Испани Улсад тээврийн салбарын ажилчид ажил хаялт зарлав

Aдмин / Гадаад мэдээ

Испанийн нийслэл Мадрид хотод Даваа гарагт тээврийн салбарын ажилчид авто тээврийн дүрэмд өөрчлөлт оруулах, тээврийн үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаялт зарлаад байсан. Тэгвэл тэд өчигдөр 2 дахь өдрөө үргэлжлүүлэн хөдөлгөөн өрнүүлсэн байна. Мөн өнгөрсөн 3-р сард эсэргүүцлийн жагсаал болж байжээ.

Тус улсын Засгийн газар тээврийн салбарын цалин энэ жил 17 хувиар өссөн гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч ачааны машины жолооч нар болон бусад тээврийн салбарын ажилчид үйлчилгээний үнэ нь ихэвчлэн өртгийн үнээс доогуур хэвээр байгаа тул энэ инфляцыг давахад хэцүү байгааг онцлон хэлжээ. Испани улсын засгийн газар өнгөрсөн 8-р сард тээврийн салбарын үйлчилгээний хямд үнэ болон инфляцын өсөлтөөс шалтгаалан алдагдалтай ажиллахыг зогсоох хуулийг баталсан байна. Харин жагсагчид энэ хуулийн хэрэгжилтийг хангахад хангалттай нөөц бололцоогүй байгааг мэдэгджээ.

Хэдийгээр хууль батлагдсан хэдий ч хэн ч мөрдөхгүй байгааг Тээврийн хамгаалалтын платформын төлөөлөгч хэлсэн байна. Тээврийн салбарын ажилчид өнгөрсөн удаад эсэргүүцлээ илэрхийлснээр хотод эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Өнгөрөгч 3-р сард дэлгүүрүүд нь бараагүй болж, үйлдвэрүүд хаагдаж, олон тонн шинэ бүтээгдэхүүн хаягдаж байжээ.

Харин энэ удаагийн ажил хаялт нь Испанийн эдийн засагт өдөрт ойролцоогоор 600 сая америк долларын хохирол учруулж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа юм байна. Мөн ажил хаялт хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаа юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.