Хятад, Япон хоёр талын харилцаагаа тогтворжуулж, хөгжүүлэхээр тохиролцжээ
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмиотой Тайландын нийслэл Бангкок хотноо пүрэв гарагт уулзаж, талууд хоёр талын харилцаагаа тогтворжуулж, хөгжүүлэхээр тохиролцлоо. Уулзалтын үеэр Хятад-Японы харилцааны ач холбогдол өөрчлөгдөөгүй, цаашид ч өөрчлөгдөхгүй гэдгийг, мөн талууд улс төрийн дөрвөн баримт бичгийнхээ зарчмыг баримталж, хоёр тал хамтын ажиллагааны түнш, харилцан бие биедээ аюул учруулахгүй гэсэн улс төрийн зөвшилцлөө дагаж мөрдөх хэрэгтэй гэдэгтэй санал нэгджээ. Хоёр орны удирдагчид мөн улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, шинэ эриний хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээлч, тогтвортой, ач холбогдол бүхий Хятад, Японы харилцааг хамтаар бүтээн байгуулахын тулд өндөр түвшний айлчлалын давтамж, харилцаа холбоогоо эрчимжүүлэх ёстой гэдэгтэй санал нэгдсэн байна.
Сэтгэгдэл