Польшид унасан пуужин Украиных гэж өрнөд нотолж, харин Володимир Зеленский үүний эсрэг байна
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мягмар гарагт Польшийн нутагт тусаж, хоёр хүний аминд хүрсэн пуужингийн цохилтод Украин буруугүй гэдэг нь эргэлзээгүй гэж мэдэгдсэн байна. Уг пуужин өөрийнх нь биш гэдэг баталгааг дээд командлалынх нь зүгээс өгсөн гэдгийг Володимир Зеленский мэдэгджээ. Бас дэлбэрэлт болсон газарт Украины албаныхныг очуулж, мөрдөн шалгалтад оролцуулахыг тэр уриалсан байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг пуужинг Киевийн агаарын довтолгооноос хамгаалах системийнх байж болзошгүй гэж мэдэгдсэний дараа Володимир Зеленский ийм мэдэгдэл хийжээ. Польшийн ГХЯ-ны мэдээгээр, мягмар гарагт Польшийн Украинтай залгаа хилээс 6 км зайтай Пшеводов сууринд пуужингийн дэлбэрэлт болсон. Украин дахь Оросын түрэмгийлэл эхэлснээс хойших хамгийн хүчтэй пуужингийн цуврал цохилт тухайн өдөр болсны улмаас Украины агаараас хамгаалах систем бүрэн ажиллагаанд байжээ. Индонез улсад Хорийн бүлгийн дээд хэмжээний уулзалт болж байх үеэр болсон энэ халдлага олон улсад асуудал дэгдээж, улмаар НАТО-гийн гишүүн улсын нутагт пуужин унаж дэлбэрлээ гэдэг мэдээлэл дайн аюултай хэмжээнд шатлан өргөжих нь гэдэг айдас түгшүүр газар авсан.
Гэвч Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда болон НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар Польшид унаж, хоёр хүний аминд хүрсэн пуужинг Оросын цэргүүд бус, Украины агаараас эсэргүүцэн хамгаалах системийнх гэж мэдэгдсэн. “Бидэнд болон манай холбоотнуудад байгаа мэдээллээр, энэ нь Зөвлөлтийн үеийн, С300 гэх хуучин пуужин байна. Мөн үүнийг Оросын талаас харвасан гэж үзэх нотолгоо байхгүй байна.
Тиймээс үүнийг Украины агаараас хамгаалах системээс харвасан байх магадлал өндөр байна” гэж Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда мэдэгджээ. С300 загварын ийм пуужинг Орос, Украины аль аль нь хэрэглэдэг байна. Москвагаас гадна Франц, АНУ-ын удирдагчид мөн дээрхийн адил байр суурь илэрхийлсэн. Тэрчлэн НАТО-гийн тэргүүн Украины эсрэг харгис түрэмгий дайн өдүүлээгүй бол энэ бүхэн болохгүй байсан учраас эцсийн хариуцлага Оросод ногдож байна гэдгийг өчигдөр "Би Би Си"-д өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Украин хэдийгээр гишүүн нь биш ч гэлээ НАТО тус улсад үзүүлж байгаа цэргийн өргөн хүрээтэй тусламжийн хүрээндээ агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах “илүү боловсронгуй систем” нийлүүлэх үүрэгтэй болж байгааг Столтенберг мөн дурдсан байна. Тэрчлэн Орос НАТО-гийн эсрэг цэргийн хүчээр довтлохоор зэхэж байгаа гэх ямар ч шинж байхгүй байгаа гэдгийг Умард Атлантын эвслийн тэргүүн энэ үеэр дурджээ. Үүний зэрэгцээ Польш улсад хочр хүний аминд хүрсэн пуужингийн цохилтын асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр хуралдсан байна. Энэ үеэр АНУ, Их Британийн зүгээс Оросыг энэ хэргийн цаад буруутан гэж шүүмжилсэн байна. Харин НҮБ дахь Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя пуужинг Оросоос Польш руу харвасан гэдэг бол ээлжит худал мэдээлэл боловч НАТО-г Оростой шууд мөргөлдөөнд турхирах гэсэн санаатай оролдлого гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл
Иоээдүйд хүн ам нь уу, газар нутаг нь чухал уу??? [66.181.189.67] 2022-11-19 13:15:12
Ногоон нус унжуулсан Зеленскид бид ИТГЭХ үү? Энэ ногоон Ерөнхийлөгч Украйныг хаана аваачих гээд байна? Улсын хил хязгаар чухал уу, 50 сая хүн ам нь чухал уу? 22 зуунд БИД газар нутгийн төлөө эцэс төгсгөлгүй байлдаад л үхээд л байх юм байхдаа???
Zochin [66.181.181.95] 2022-11-19 00:58:36
Пуужин л гээд бичнэд байх юм мэдээ үзж орчуулж чаддагүй юм уу!!! Пуужингийн хэлтэрхий буюу Омколок гэж оросууд хэлнэд байгаа
Чочин [194.230.147.206] 2022-11-18 16:41:43
Зеленск мэдээж үгүйгэн шүү дээ хэзээч манайх биш л гэнэ шүү дээ тэнэг хүн
Зочин [184.60.63.245] 2022-11-18 16:37:06
Хэний пуужин вэ гэдгийг зөвхөн АНУ л мэднэ дээ.Хэрэв АНУ тэгж хэлсэн зеленский, залужный нар хэлсэн хэнд хамаагүй.
Борис [202.126.90.96] 2022-11-18 13:07:58
Зеленский библийн шинэ гэрээний дагуу энэ дайныг хийж байна үүний ард изриальчууд байгаа. Үүнийг бурханы арвин дайн гэж үзэж байж болох юм. үүний золиос орос украин хоёр байгаа нь тодорхой байна. Дараагийн ээлжинд хойд солонгос хятад байж магадгүй библийн хуучин гэрээ нь корон судар юм.үүнийг ислам шүтэж байгаа.
Зочин [202.126.88.178] 2022-11-19 11:09:16
Зайл
Ss [24.126.12.31] 2022-11-18 11:30:01
Neg ukrain baastai tsug restaurant ajillaj bsan.muu zantai bogs ondiivol bossdoo ochij hov bazaad bdag bj bilee.ukrainuud herev teren shg bol iim um hiihed gaihah um bhgu.
. [66.181.161.93] 2022-11-18 15:32:39
Хохоолуудыг хүн муутай гэдгийг бараг бүгд л мэдэх ббйх.
Зочин [192.82.90.170] 2022-11-18 11:22:50
Мэдрэл 2
Зочин [124.158.69.76] 2022-11-18 11:12:54
нато-г оросын эсрэг дайтуулахын тулд Зелеский өөрөө энэ пуужинг харавсан нь тодорхой. Иймд зелескийд америк болон бусад орон иусламж үзүүлэхээ болиочээ.
Зочин [192.82.67.7] 2022-11-18 10:20:03
зэлэнский одоо үхэр буугаа ьавина манай нөхдүүд үүлээр ахдуулаад очих биздээ