Өрнөдийн орнууд Украинд шинээр зэвсэг нийлүүлэхээ зарлав
Украины Батлан хамгаалахын асуудлаар Холбоо барих бүлэг буюу Рамштайн форматын 7 дахь уулзалт болж, хэд хэдэн улс Украинд шинээр зэвсэг нийлүүлэх шийдвэрээ зарлажээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин энэ тухай мэдээлсэн байна. Тухайлбал, Канад улс 34 сая долларын тусламж үзүүлэх, энэ хүрээндээ цэргийнхний өвлийн хангамж, нисгэгчгүй онгоцны камерууд болон хиймэл дагуулын гэрэл зургууд сэлт нийлүүлэхээр болсон байна. Швед агаарын довтолгооноос хамгаалах төхөөрөмжүүд зэрэг 287 сая еврогийн, Испаниас Хоук зенитийн пуужингийн хоёр цогцолбор, тэдгээрийн пуужингуудыг нийлүүлэхээ мэдэгджээ.
Герман улс мөн агаараас эсэргүүцэн хамгаалах системүүд, их буу, сум хэрэгслийн нийлүүлэлтээ үргэлжлүүлнэ гэсэн бол, Польшоос нийлүүлэх зэвсэглэлд их буу, танк эсэргүүцэх зэвсэглэл, агаарын довтолгооноос хамгаалах системүүд багтжээ. Үүнтэй холбогдуулж Украины Батлан хамгаалахын сайд Алексей Резников "твиттер" хуудсаараа дамжуулан талархал илэрхийлж, Украины армийн хүч нөөц зузаарч, бэлтгэлжилт сайжирч, сүүлийн үеийн логистиктой болж байна гэж жиргэжээ.
Энэ зуур пүрэв гарагийн өглөө эртээс авахуулаад Украины олон бүс нутагт агаарын түгшүүр зарлаж, Оросын агаарын довтолгоо эрчимтэй үргэлжилж байгаа мэдээ ирж байна.
Киев хотын цэргийн засаг захиргаанаас "Телеграм" сувгаар дамжуулан мэдээлснээр, тус хотын дээр хоёр далавчит пуужинг амдан сөнөөжээ.Эвдрэл сүйдэл учирч, гэмтэж шархадсан мэдээлэл байхгүй, мэдээллийг нягталж байна гэж уг мэдээлэлд дурдсан байна. Мөн пуужингууд болон камиказе дронууд ашигласан дайралтад Днепр, Харьков, Одесс мужуудад хэд хэдэн байгууламж өртөж, хүмүүс шархадсан байна. Энэ үеэр зүүн Украины Укргаздобыча хий олборлох байгууламжид хэд хэдэн гэмтэл учирсан, одоогоор гэмтлийн зэргийг тодорхойлохоор ажиллаж байгаа талаар "Нафтогаз" компанийн захирал Олексей Черномысов мэдээлснийг "Ал Жазира" уламжилсан байна.
Энэ долоо хоногийн эхээр буюу мягмар гарагт Оросын тал Украин дахь түрэмгийлэл эхэлснээс хойших хугацаан дахь хамгийн эрчимтэй пуужингийн цохилтуудыг эрчим хүчний дэд бүтцийн байгууламжуудад өгсөн байна.
Энэ үеэр наанадаж 100 шахам пуужингаар ширүүн дайралт хийсэн, гэхдээ тэдний ихэнх хувийг амдан сөнөөж чадсан гэж Украины тал нотолж байгаа юм. Харин Оросын цэргийнхэн пуужингууд нь байндаа буюу цэргийн байгууламжуудад туссан гэж мэдэгдэж буй юм байна.
Сэтгэгдэл
зочин [192.82.84.134] 2022-11-21 01:32:44
ёстой л сүүлчийн украин цэрэгийг үлдээтэл байлдуулах юм байна
Зочин [188.162.254.87] 2022-11-20 07:36:06
УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
Зочин [24.130.131.106] 2022-11-20 03:41:14
Бид нар ийм л хүмүүс ичэх зүйлгүй гэж Лавров мэдэгдсэнштээ Танай ах нарч хөгөө хөлдөө чирж байна даа Украйныг барахгүй байж яаж нато той байлдана гэж солиорч чадаж байнаа Одоо наад алуурчидаа ах мах нар гэж далдаганахаа больж үз
Зочин [202.179.21.202] 2022-11-22 01:46:01
Мал минь чинийхээр бол ганцхан украинтай дайтаж байгаа юм шиг байна уу. Наад олгой болсон толгойгоо цэнэглээч
Кх! [66.181.189.67] 2022-11-20 15:05:16
Чингисийн үед ч монголчууд Европт бас ингээд л учир начир нь олдохгүй дайн дажин хийж байсан байхдаа? Даан ч тэр үед телевиз, радио, сонин байгаагүй.
зочин [64.119.23.27] 2022-11-20 02:32:28
Иргэдийг хохироох тусгай ажиллагаа байж боломгүй юм. Дайн байна. Кремлрүү пуужин харвахад л асуудал болно доо.
Зочин [192.82.83.81] 2022-11-20 03:00:58
ГУЙЛГАНД БАС ТӨГСГӨЛ ГЭЖ БАЙДАГ.УКРАЙН ЗҮГЭЭР Л ТОГЛООМЫН УЛС. ТУРШИЛТЫН УЛС.СҮҮЛИЙН ГАНЦ УКРАЙН ҮЛДЭХИЙГ АНУ , БАРУУНЫХАН ХАРАХ БАЙХАА ДАА.ОРОСУУД бас ч гэж ГЕТЛАРЫН ГЕРМАН , АНУ ШИГ ЗЭРЛЭГ ДАЙН ХИЙХГҮЙ БАЙГАА ЮМ.
Хоцрогдсон зэвсгээр амжилт гаргах уу? [66.181.189.67] 2022-11-19 14:21:28
НАТО-гийн 1960-70 оны үеийн хоцрогдчихсон зэвсгээ л Украйнд өгөөд байнлээ ш дээ.
Зочин [202.126.90.130] 2022-11-20 04:47:18
Эргээд яаж өрөө төлнө дөө.Тус биш гай л болно доо! Европын улс орнууд хуучирсан зэвсгээ шахаад, эцэст нь газар шороог авах байх.
Зочин [192.82.78.101] 2022-11-19 13:51:09
Цохиулаад унангуут нь өргөж босгож чулуу бариулаад л барууныхан энэ хохоолуудыг устгуулж дуусгахаар шийдчихжээ.
Зочин [192.82.67.7] 2022-11-19 04:29:54
ах нар ер нь хэн болохоо харууланадаа гайгүй
Тусгаар монгол, Украин [202.9.46.193] 2022-11-19 08:30:43
"Ах нар" чинь коммунист яргалал, капиталист эзлэн түрэмгийлэлээрээ "гайхуулан ганцаардаж" байна доо . . .
Зочин [192.82.67.7] 2022-11-19 04:27:58
түүнийг нь зэлоно зарчина амар