Ким Чен Ун охиноо олны өмнө ил гаргав

Aдмин / Гадаад мэдээ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун "Хвасон-17" төрлийн тив алгасах баллистик пуужин (ICBM) хөөргөх үеэр өөрийн охин Ким Жу Э-гээ анх удаа олон нийтэд харуулжээ. Энэ тухай "Bloomberg" мэдээлэв. Нэг сар орчмын хугацаанд олны хараанаас хол байсан Хойд Солонгосын удирдагчийг тус улсын гол сонин болох Родонг Синмунд охинтойгоо авахуулсан гэрэл зургууд, тэр дундаа пуужин харвах үед хөтлөлцөн, урдуур нь алхаж байгаа зургуудыг нийтэлжээ.

Ким Жу Э төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч ирсэн нь гэр бүлийн залгамжлах төлөвлөгөөг илтгэж байна гэж "Bloomberg" хэлэв. Үүний зэрэгцээ, Солонгосын төрийн мэдлийн албан ёсны мэдээллийн төв агентлаг Ким "хайрт охин, эхнэрийнхээ хамт" бэлтгэлийн талбайд байлцаж, "Туршилтын пуужин хөөргөлтийн бүх явцыг биечлэн удирдаж" байсныг тэмдэглэв.

“Хвасон-17” тив алгасах баллистик пуужинг арваннэгдүгээр сарын 18-нд хөөргөсөн. Пхеньяны олон улсын нисэх онгоцны буудалд хөөргөсөн шинэ төрлийн пуужин 4135 секунд нисэж, нислэгийн хүрээ 998 километрт хүрч, хамгийн өндөр нь 6040.9 метр болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.