Казахстан улс төрийн бүтцийн шинэ хэлбэрт шилжиж байгааг мэдэгдэв

Aдмин / Гадаад мэдээ

Казахстан улс төрийн бүтцийн шинэ хэлбэрт шилжиж, Үндсэн хуулийн шинэчлэлийг тууштай, тодорхой хийнэ гэж тус улсын одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдлээ. "Бид Үндсэн хуулийн шинэчлэлийг тодорхой, тууштай хэрэгжүүлнэ. Бид улс орны улс төрийн бүтцийн шинэ хэлбэрт шилжиж байна" гэж Токаев мэдэгдсэнийг түүний сонгуулийн штаб “Telegram” сувагтаа эш татжээ. Токаев тус улсын эдийн засагт эрс өөрчлөлт гарч байгааг зарлав. “Бид иргэдийнхээ аж амьдралыг дээшлүүлнэ. Энэ бүх зорилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл хэрэгтэй. Тиймээс та бүхнийг эв нэгдэлтэй байхыг уриалж байна" гэж Казахстаны Ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.

Сонгуулийн кампанит ажил

Казахстанд болсон сонгуулийн кампанит ажил ил тод, шударга болсон гэж Токаев үзэж байна. "Хэн нэгэнд хязгаарлалт байхгүй байв. Сонгогч бүрд сонголтоо хийх эрхийг олгосон. Тиймээс энэ кампанит ажил шударга, ил тод байсан" гэж тэрбээр хэлжээ. Түүний үзэж байгаагаар, Казахстаны сонгогчид түүнд итгэл хүлээлгэж буйгаа сонгуулиар илэрхийлсэн нь зөвтгөх үндэслэлтэй байх ёстой. "Энэ кампанит ажил бидний түүхэнд үлдэх нь дамжиггүй. “Exit poll”-ын /саналаа өгөөд гарч ирсэн сонгогчоос авдаг санал асуулга/ дүн гарлаа. Мэдээж бид сонгуулийн албан ёсны дүнг хүлээж байна. Гэсэн хэдий ч ард түмэн надад Ерөнхийлөгчийн хувиар болон та бүхэнд итгэж байгаагаа итгэлтэйгээр илэрхийлсэн гэж хэлж болно. Ард түмний итгэл бол хамгийн чухал үнэ цэн. Ард түмний энэ итгэлийг бид зөвтгөх ёстой. Тиймээс өнөөдрөөс буюу 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн бид бүгд ажилдаа орох ёстой" гэж тэрбээр онцолсон байна. Токаев мөн сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулагчдад талархал илэрхийлжээ.

“Еxit poll”-ын дүн

“Аманат” намын олон нийтийн бодлогын хүрээлэнгээс ням гарагт явуулсан “exit poll”-ын дүнгээс үзвэл, Токаев 85.52 хувийн саналаар ерөнхийлөгчийн сонгуульд ялж байна. "Социс-А" нийгмийн судалгааны нэгдсэн хүрээлэн болон "Нээлттэй нийгэм" бүс нутаг судлалын олон улсын хүрээлэнгийн “exit poll”-ын дүнгээр тэрбээр 82.02 хувь, 82.45 хувийн саналыг тус тус авч байна. Сонгогчдын 1-4 хувь нь бусад нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн бол 3.4-5.2 хувь нь бүх нэр дэвшигчийн эсрэг санал өгчээ. Казахстаны ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль 11 дүгээр сарын 20-нд болсон юм. 22:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 69.43 хувьтай байжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

зочин [66.181.181.53] 2022-11-21 06:49:33

Өөрчилж чадвал гайхамшиг. Манайх 30 жил ярилаа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.