БНХАУ-ын ОХУ-аас авдаг газрын тос, байгалийн хийн импорт 7 сар дараалан өсжээ
БНХАУ-ын ОХУ-аас авдаг эрчим хүчний худалдан авалт сүүлийн 7 сарын хугацаанд тасралтгүй өссөн үзүүлэлт харуулжээ. Бээжингийн Оросоос авдаг газрын тос, байгалийн хий импорт өнгөрсөн 2-р сард Украинд дайн эхэлснээс хойш 60 тэрбум америк долларт хүрч өссөн байна. Энэ дүн өнгөрсөн 9-р сард 50 тэрбум долларын дүнтэй байсан юм.
Хятадын гаалийн албаны мэдээллээр хөрш улсаасаа 7,7 сая тонн түүхий газрын тос импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 16 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Мөн шингэрүүлсэн байгалийн хийн импорт 55 хувиар илүү буюу 750 мянган тоннд хүрчээ. 1-ээс 10-р сарын хугацаанд Хятадын Оросоос америк доллароор авсан импортын дүн 49,9 хувиар өсөхөд эрчим хүчний нийлүүлэлт гол нөлөө үзүүлсэн байна. Эдийн засгийн шинжээчид Орос Украинд дайн эхлүүлснээс хойших Хятад руу нийлүүлсэн газрын тос, байгалийн хийн экспорт Оросын эдийн засгийг тогтвортой байлгахад нөлөө үзүүлж байгаа нэг хүчин зүйл байж болох юм гэж таамаглаж байна. Дайны улмаас өрнөдийнхөн Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан ч Бээжин хоригийн эсрэг байр суурь баримталж байгаа юм.
Нөгөө талд Оросын гадаад зах зээлд гаргасан газрын тосны экспорт өнгөрсөн 10-р сард 165 мянган баррелиар өсөж 7,7 сая баррельд хүрчээ. Европын холбоо, Хятад, энэтхэгийн зах зээлд нийлүүлсэн Оросын газрын тосны хэмжээг нийт дүнгээр нь авч үзвэл өмнөх сараас бараг өөрчлөгдөөгүй байна.
Өрнөдөөс Орост тавьсан хориг арга хэмжээний улмаас Оросын эрчим хүчний гол бүтээгдэхүүнүүд болох газрын тос, байгалийн хийн худалдаа Ази руу чиглэсэн гэж олон улсын шинжээчид үзэж байгаа. Хятад, Энэтхэг хоёр Оросын түүний газрын тосны хамгийн том худалдан авагч болсон байна.
Сэтгэгдэл
battuwshin [183.177.97.122] 2022-11-23 06:24:48
Гадаад мэдээний эх сурвалжийг байршуулж байвал зүгээр байна.