БНКУ-ын одоогийн ерөнхийлөгч 82.02 хувийн саналаар дахин сонгогдож байна
Казахстан улс өчигдөр ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явууллаа. Сонгуулийн хорооноос гаргасан урьдчилсан дүнгээр одоогийн ерөнхийлөгч Касым Жомарт Токаев 82.02 хувийн саналаар ялалт байгуулж байна. Ерөнхийлөгч нэг удаа 7 жилээр сонгогдох эрхтэй болсон үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Токаев дахин 7 жил төр барихаар болж байна. Өдгөө 69 настай Токаев 2019 онд өмнөх ерөнхийлөгч Нурсултан Назарбаеваас төрийн эрхийг залгамжлан авч байсан юм.
Казахстаны энэ удаагийн ээлжит бус ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн өөр өөр намуудаас 6 нэр дэвшигч өрсөлдсөн. Авсан саналын тоогоор Токаевын дараа орсон нэр дэвшигч 3,5 хувийн санал авчээ. Сонгуульд 12 сая гаруй сонгогч санал өгөхөөс сонгуулийн ирц 69 хувьтай гарсан байна.
Ээлжит бус сонгууль өрсөлдөгчгүй сонгууль болох нь олонд танигдаагүй, туршлага багатай улс төрчид нэр дэвшсэн байдлаас харагдаж байсан гэдгийг шинжээчид онцолж байна. Казахстаны иргэд олон нийт энэ оны эхээр шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан төр засгийн эсрэг бослого үймээн дэгдээхдээ хуучин ерөнхийлөгчөө баялаг, эрх мэдэлд монопол эрх тогтоосон гэж шүүмжилсэн.
Үүний дараа Токаев парламентын эрх мэдлийг тэлж, ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэг удаа 7 жилээр сонгогддог байхаар хязгаарлахаар үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Ингээд 2024 онд бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө ээлжит бус сонгууль явуулахаар өнгөрсөн намар зарласан. Өнгөрсөн 1-р сард болсон иргэдийн тэмцлийн дараа Токаев улс төрийн системдээ шинэчлэлт хийж, Назарбаевын улс төрийн нөлөөллийг хязгаарлах алхмуудыг хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь үндсэн хуулийн өөрчлөлт.
Энэ дагуу Казахстан улс улс төрийн шинэ хэв загвар руу шилжиж байна, энэ шинэчлэлтийг тууштай бөгөөд ил тод хийнэ гэдгээ Токаев сонгуулийн компанитынхаа үеэр илэрхийлж байсан.
Токаев Оростой найрсаг харилцаагаа хадгалж байгаа ч Украинд дайн эхлүүлснээс нь хойш Москвагаас зайгаа барьж байна гэж Ажиглагчид үзэж байна. Токаев эрх мэдлээ бэхжүүлснийхээ дараа Хятад, Европын орнууд, АНУ, Турк зэрэг орнуудтай харилцах харилцаанд илүү их ач холбогдол өгсөн гадаад бодлого явуулах болов уу гэж таамаглаж байна. Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа Хятад, Тажикстан, Киргизстан зэрэг улс орнуудын төрийн тэргүүн нар Токаевт дахин сонгогдсонд нь баяр хүргэж, амжилт хүссэн цахилгаан утас илгээжээ.
Сэтгэгдэл
Сонголт байсан уу? [66.181.189.67] 2022-11-23 02:37:52
Хятадуудаас тусламж гуйснаас Орос нь дээр байсан байхдаа?
Зочин [103.14.37.6] 2022-11-22 04:51:12
жагсаж тэмцсэн ард түмнээ гадаадын цэрэг дуудаж алж хядсан нэг байдаг л дарангуйлагч фзда Хэзээ нэгэн цагт ялаа үүрч шоронд өмхийрнө Оросууд хаана ард түмэн жагсаж тэмцэж байна тэнд очиж дарангуйлагчийг өмгөөлж ард түмнийг нь алж хядддаг уламжлалтай Сүүлийнх казакстан, өмнөхөн нь сири байна.