ОУАЭА Украины запорожье цөмийн цахилгаан станц руу гал нээснийг зэмлэн буруутгаж байна

Aдмин / Гадаад мэдээ

Өнгөрсөн бямба, ням гарагуудад Украины запорожье цөмийн цахилгаан станцын ойр орчимд хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрэлт болсон нь цацраг идэвхт тархах аюул үүсгэж болзошгүйг Олон улсын атомын энергийн агентлагаас анхааруулсан байна. Тус агентлагийн шинжээчид станцын байгууламж, систем, тоног төхөөрөмжийн зарим хэсэгт эвдрэл үүссэн болохыг нотолсон байна. Гэхдээ тус станцад ажиллаж байгаа шинжээчдийн баг дэлбэрэлтийн улмаас станцад эвдрэл үүссэн, гэхдээ эвдрэлийн зэрэг цөмийн аюулгүй байдал, хамгаалалтад ноцтой аюул учрах хэмжээнд биш байгааг мэдэгджээ.

ОУАЭА-ийн ерөнхий захирал Рафаел Гросси Запорожье цөмийн цахилгаан станцын ойролцоо хүчтэй дэлбэрэлтүүд болсон нь аюулын дохио гэдгийг анхааруулжээ. Мөн тэрээр энэ дэлбэрэлтийн ард хэн нь ч байлаа гэсэн станц руу гал нээхээ нэн даруй зогсоохыг шаардсан байна. Мөн ОУАЭА Запорожье цөмийн станцын эргэн тойронд аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хүчин чармайлтаа орхихгүй гэдгийг Гросси мэдэгджээ.

Энэ үеэр Оросын батлан хамгаалах яамнаас уг станц руу Украины арми галласан, үүний улмаас станцын дээвэр хэсэг өртсөн тухай мэдээлжээ. Харин Украины цөмийн энергийн газраас Оросын арми станцын байгууламжууд руу 12 удаа гал нээсэн гэж мэдэгдсэн байна. Оросын арми тус станцын эрчим хүчний нэгжүүдийг сэргээлгэхгүйн тулд боломжит бүх аргыг хэрэглэж байна гэж Украины талаас мэдэгджээ.

Сүүлийн саруудад ОУАЭА тус станцын ойр орчимд аюулгүй бүс байгуулах талаар Орос, Украинтай зөвлөлдөж байгаа. Гэвч өнөөг хүртэл талуудтай тохирч чадахгүй байна. Запорожье нь Европ тивийн хамгийн том цөмийн цахилгаан станц юм. Орос дайны эхний үед тус станцыг өөрийн хяналтандаа авсан. Энэ хугацаанд станц руу гал нээх бүрт станцын ажилчид гаднах эрчим хүчийг сэргээж, эрчим хүчний нийлүүлэлтийг бууруулж байжээ. Гаднах эрчим хүчийг станцын доторх реакторуудыг хөргөхөд ашигладаг юм байна.


Сэтгэгдэл

Зочин [24.130.131.106] 2022-11-24 00:21:48

Зөвхөн өнөөдөр гэхэд бузар орсууд 75 пуужин украйн руу харавжээ.Тэр дунд төрөх газар өртөж эх үрсүүд олноороо үрэгдсэн байна.Ээж нь амьд үлдэж төрөөд хоёр өдөр болсон хөөрхий үр нь үгүй болсон гэнэ та нарын хайрт орос бузруудын хийж байгаа ажилын дүнд.Германууд хүртэл ийм байгаагүй гэж дэлхийн 2 р дайнаас амь гарсан хөгшин ярьж байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.