Их хэмжээний цас орсны улмаас Нью-Йорк муж Улсад онцгой байдал зарлажээ

Aдмин / Гадаад мэдээ

Их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч байгаагийн улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Нью-Йорк муж улсад онцгой байдал зарлалаа гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна. Ж.Байден мөн байгалийн гамшгийн уршгийг арилгахад Холбооны улсын тусламжийг үзүүлэхийг үүрэг болгожээ. АНУ-ын Нью-Йорк муж улсад өнгөрсөн долоо хоногийн баасан гаргаас эхлэн их хэмжээний цас орж, одоог хүртэл үргэлжилж байгаа аж. Нью-Йорк муж улсын баруун хэсэгт “түүхэнд тэмдэглэгдээгүй цасан шуурга болж байна” гэж “CNN” суваг ням гаргийн орой мэдээлжээ.

“WABC” радиогийн мэдээлснээр, тус муж улсад 24 цагийн дотор орсон цасны хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. Нью-Йоркийн Эри тойргийн зарим газарт цасны зузаан 1.8 болон 2 метр хүрчээ. Их хэмжээний цас орсны улмаас замууд хаагдаж, нислэгүүд цуцлагдсан байна. Хамгийн сүүлд 2021 оны есдүгээр сард Нью-Йорк муж улсад цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан яаралтай онцгой байдал зарлаж байжээ. Тухайн үед тус муж улс “Айда” шуурганы улмаас үерт автсан юм.


Сэтгэгдэл

naraa [202.126.89.93] 2022-11-26 09:12:35

delhiig daind turhiraad baigaa zaya muut oron.Hussen huseegui delhii orosd hotlogdonoo.oki

Naraa [202.126.89.93] 2022-11-26 09:09:11

dainiig turhiraad bna teneg jo baidin


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.