Монгол залууг алхаар цохиж хөнөөсөн Оросын иргэний ХЭРГИЙГ шүүхэд шилжүүллээ
ОХУ-ын иргэд дайн, цэрэг татлагаас зайлсхийж Монголд орж ирэн ажил хийж буй. Ийнхүү орж ирсэн хойд хөршийн Буриад улсын харьяат эр манай улсын иргэний толгой руу алхаар удаа дараа цохиж гэмтээсэн хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнийн 00.30 цагийн үед Баянгол дүүргийн нутагт гарсан. Түүнд зодуулсан иргэн ГССҮТ-д эмчлүүлж байгаад удалгүй нас барсан юм.
ОХУ-ын иргэн Д есдүгээр сарын 23-нд Алтанбулаг хилийн боомтоор орж ирэхдээ А гэх залуутай танилцаж, улмаар гэрт нь түрээс төлж амьдрахаар тохиролцон, 24-ний өглөө Улаанбаатар хотод орж ирсэн байдаг. Өдөр нь тэд Баянгол дүүрэг дэх нэгэн орон сууцад Г гэх айлынд очиж, согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд хойд хөршийн иргэн гэрийн эзэнтэй муудалдсаныг цагдаагийнхан шалгалтаараа тогтоосон аж.
НПГ-ын газраас ОХУ-ынБуриад улсын иргэн Д-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.1-2.1 дэх хэсэгт заасан “онц харгис хэрцгийгээр хүний амь санаатай хөнөөсөн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтын 2846 хэрэгт хяналт тавьж, 272-т нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний нэг нь дээрх хүний манай иргэний амийг хэрцгийгээр хөнөөсөн үйлдэл аж.
Прокурорын байгууллага энэ хугацаанд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 123, өмчлөх эрхийн эсрэг 82, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 17, бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 12, хүрээлэн байгаа орчны эсрэг 11, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан ес, авлигын таван хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Сэтгэгдэл
Зочин [103.26.194.24] 2022-11-24 01:19:54
Дайнаас зугтаж монгл хүн алсан хулгайчд монголын хууль шорон ямар байдгийг үзүүоэх хэрэгтэй
Зочин [202.9.46.68] 2022-11-24 01:02:03
Орк монголчууд онгирч сагсуурч оросыг доромжилж монголоо магтаж байгаад тархи руугаа алхаар цохиулж үхсэн байхөө.