Ким Ё Жон НҮБ-ын АЗ-ийн хуралдааныг шүүмжилжээ

Aдмин / Гадаад мэдээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эмэгтэй дүү Ким Ё Жон Пёньяны сүүлд явуулсан тив алгасагч баллистик пуужингийн туршилтыг шүүмжилсэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ гишүүдийг буруушаасан мэдэгдэл хийжээ. Ким Ё Жон АЗ-ийн гишүүдийг яаралтай хуралдсанаас нэг хоногийн дараа мягмар гарагт мэдэгдэл гаргасан байна. АНУ тэргүүтэй бусад гишүүн орнууд БНАСАУ-ын өнгөрсөн баасан гарагт явуулсан “Хвасон-17” пуужингийн туршилтыг НҮБ-ын АЗ-ийн тогтоолуудыг зөрчсөн үйлдэл хэмээн тодорхойлоод, үүний хариуд ямар арга хэмжээ авах талаар хэлэлцжээ.

Ким Ё Жоны мэдэгдэлд зөвлөлийн зарим гишүүн АНУ-ын санаачилгаар хамтарсан мэдэгдэл гаргасныг дурдаад, БНАСАУ-ын Засгийн газар үүнийг “бодлогогүй үйлдэл”, “улс төрийн ноцтой өдөөн хатгалга” хэмээн эрс зэмлэн буруушааж байгааг онцолжээ. Мөн ийм үйлдэл нь Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хямралын шинэ шатанд хүргэнэ гэдгийг хэлсэн байна.

“Улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалахын тулд өөрийгөө хамгаалах эрхээ эдэлж байгаа явдлыг гүтгэхийг бид огтхон ч тэвчихгүй, харин эцсийн мөч хүртэл хамгийн хатуу хариу арга хэмжээ авах болно. Хэрэв АНУ БНАСАУ-ын эсрэг бодлогоо үргэлжлүүлэн баримталбал Вашингтон илүү их хор хохирол дагуулах аюулгүй байдлын хямралтай нүүр тулна” гэж тэрбээр анхааруулжээ.


Сэтгэгдэл

Нараа [202.126.89.93] 2022-11-27 07:57:14

Гуйлгачин гахайнууд ийм юм бичдэг юм да

Зочин [202.9.41.2] 2022-11-25 04:40:49

Энэ хүүхэн хоол унд идэж уудаг уу? Тураалдаа орцон бн ш дээ чааваас

Зоогий [192.82.82.97] 2022-11-24 07:53:16

Ану сөнөтүгэй орос мандан бадрах болтугай

Зочин [66.181.186.228] 2022-11-25 06:08:19

Мэдрэл муутай ац бна

Зочин [24.130.131.106] 2022-11-23 21:04:37

Үгээ мэдэж мөөр дөө үхэр минь.Бас алуурчин орсууд тусалхуу.

Зочин [64.119.19.54] 2022-11-24 03:09:21

Чамд таалагдахгүй байвал нүхэнд толгойгоо шаа.

Зочин [103.229.122.82] 2022-11-24 01:58:32

yes

Зочин [192.82.68.23] 2022-11-23 09:45:20

Америкийн нөгөө чөлөөт зах зээл хаашаа алга болов. Монголчуудаа бүгдээрээ энэ чөлөөт зах зээлийн харилцаагүй Америкийн нэгдсэн улсын дарлалын эсрэг чадах чадахаараа тэмцэх цаг иржээ. Энэ тэмцлийг зохион байгуулах ажлыг Оросын дэмжлэгтэй хийхээс өөр замгүй.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.