БНСУ СҮРЬЕЭ ӨВЧТЭЙ ГАДААДЫН ИРГЭНД ХОЛБОГДОХ ЖУРМАА ШИНЭЧЛЭВ
БНСУ-ын Хууль зүйн яамнаас “Сүрьеэ өвчтэй гадаадын иргэнд холбогдох журам”-ыг шинэчилжээ. Ингэснээр сүрьеэгийн шинжилгээний хуудасны маягт өөрчлөгдсөн бөгөөд холбогдох маягт болон шинжилгээнд хамрагдах журмыг виз мэдүүлэхдээ анхаарахыг хүсье хэмээн Улаанбаатар дахь ЭСЯ-наас мэдээллээ. Журмын гол өөрчлөлт нь асуумж бөглөх, цээжний рентген зураг зайлшгүй авхуулах, шаардлагатай тохиолдолд цэрний шинжилгээнд хамрагдах зэрэг байна. Сүрьеэ өвчтэй гадаадын иргэнд холбогдох шинэ журмыг 2022 оны арванхоёрдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.
Сэтгэгдэл