БНХАУ НҮБ-ын ирэх онд энхийг дэмжих 11 үйл ажиллагаанд оноогдох татвараа төлж барагдуулжээ
БНХАУ 2022-2023 оны санхүүгийн жилд НҮБ-аас хэрэгжүүлэх энхийг дэмжих 11 үйл ажиллагаанд оноогдох татварыг заасан хугацаанд бүрэн төлж барагдуулснаа мэдэгдсэн байна. НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгчийн газар энэ тухайгаа мэдээллээ. Тус улс өмнө нь НҮБ-ын тогтмол төсөвт төлөх ёстой татвараа бүрэн төлснөө мэдэгджээ.
Хятад улс НҮБ-ын тогтмол төсөв бүрдүүлэлт болоод энхийг дэмжих үйл ажиллагааны хоёрдугаарт ордог том татвар төлөгч, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, мөн хөгжиж байгаа хамгийн том орны хувиар НҮБ-ын өмнө санхүүгийн үүрэг хариуцлагаа хэзээд идэвхтэйгээр биелүүлж ирсэн гэж НҮБ дэх Хятадын суурин төлөөлөгчийн газрын мэдэгдэлд мөн онцолжээ.
Хятад улс 2019 онд НҮБ-ын тогтмол төсөвт 367.9 сая доллар буюу энэ байгууллагын нийт төсвийн 12 хувийг төлснөөр хоёр дахь том хандивлагч болж байжээ. Энэ онд дээрх тоо 400 сая гаруй доллар болж нэмэгдсэн юм байна.
Үүнээс гадна НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны нийт зардлынх нь 15 хувийг гаргадаг гэдгээрээ Хятад мөн хоёр дахь том хөрөнгө оруулагч байдаг байна. Одоогийн байдлаар НҮБ-ын энхийг дэмжих үйл ажиллагаанд Хятадын 2200 гаруй цэргийн албан хаагч оролцдог байна. Энэ үүднээсээ тус улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн улсууд дундаа хамгийн том цэргийн хүч нийлүүлэгч орны хувиар энхийг сахиулах үйлсэд ихээхэн ач холбогдол өгдөг гэдгийг НҮБ дэх суурин төлөөлөгчийн газрын мэдэгдэлд мөн дурджээ.
Үүний зэрэгцээ гишүүн бусад улс, ялангуяа томоохон хувь бүрдүүлэгчид өөрсдөд оногдох татварыг цаг тухайд нь төлж үлгэр жишээ үзүүлэхийн хамтаар НҮБ-ыг үндсэн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэж найдаж байгаагаа Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн газар илэрхийлжээ.
Өдгөө 193 гишүүн улс бүхий НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас улс бүрийн төлбөрийн чадварт нийцүүлэн гишүүнчлэлийн татварын хэмжээг тогтоодог. Төлбөрийн чадварыг харин ДНБ-ий хэмжээ, мөн үүнээс гадна гадаад өрийн хэмжээ, нэгж хүн амд оногдох орлогын дүн зэргийг харгалзан тогтоодог байна.
Одоогийн байдлаар НҮБ-ын тогтмол төсөвт хамгийн том татвар төлөгч АНУ болон Хятадын араас Япон, Герман улс удаалж байгаа юм. Харин татвараа төлөөгүй улсуудын Ерөнхий Ассамблейд санал хураалгах эрх хасагддаг байна.
Сэтгэгдэл
MARSHIL.L.D.ERDENEBAT. [64.119.16.35] 2022-11-26 14:16:47
MONGOL.ULCIN.ARMIN.MARSHIL.LUBCAN.DYGERIN.....ERDENEBATIN.800.CAIA.TOGROGIG.1995.OND.MONGOL.BANKNAAC.XULGAILCAN.NARANTUUL.ZAX.DEER.YNERTEI.UC.I.ZARDAG..BYDEEGIN.ALTANTUIA.GEGJ.ETGEED.1995.ONOOC.XOISH.2008.XYRTEL.UDAA.DARAA.MONGOL.BANKIG.UXAJ.DEEREM.TONUUL.XICEN.ALUURJIN.XULGAAJ.EMEGTEI.7.XONOGIN.OMNO.GERTEE.25.KG.XAR.TAMXI..MANCUURUULAX.BODIC.NUUJ.BAIGAAD.BARIGDAAD.7.XONOJ.BAINA.ONOODR.2022.ONI.11.26.XARIN.XAR.TAMXIG.ZAGDAAGIN.GAZAR.DAMLAN.XUDALDCAN.N.TERORICT.XOLCNI.ZAGDAAGIN.BAIGUULAGA.BAIGAAG.MONGOLJUUD.CAITAR.OILGOX.SHAARDLAGTAI.BAINA.