НҮБ: Украинд “Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй” хүмүүнлэгийн гамшиг тулгарч болзошгүй байна

Aдмин / Гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины иргэний дэд бүтцийн байгууламжуудад Оросын талаас дахин цохилт өгсөнтэй холбогдуулж Киевийн хүсэлтээр шуурхай хуралдсан байна. Украины дэд бүтцийг сүйтгэж байгаа Оросын дайралтуудын улмаас энэ өвөл Украинд “Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүмүүнлэгийн сүйрэл” учирч болзошгүй байна гэж НҮБ-ын тэргүүний орлогч Розмари Дикарло анхааруулсан байна. Мөн ийм сүйрлээс урьдчилан сэргийлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт тулгамдаж байгаа гол зорилт гэж мэдэгджээ.

Өвлийн хүйтэн болж хүмүүс даарч хөрөхгүйн төлөө бас тэмцэх ёстой болж байгаагаас сая сая украинчууд энэ өвлийг эсэн мэнд давахад ихээхэн хүнд нөхцөлтэй байгааг НҮБ-ын өндөр тушаалын төлөөлөгч анхааруулжээ. “Энгийн иргэд болон иргэний байгууламжид халдахыг олон улсын хүмүүнлэгийн эрхзүйд хориглодог. Цэргийн байгууламжууд руу онилсон байлаа ч энгийн хүн амд учрах хор нөлөө нь цэргийн шууд хохирлоос давахаар бол хориглох заалт мөн үйлчилдэг” гэдгийг Дикарло сануулжээ.

Улсад нь ажиллагаатай нэг ч томоохон, дулааны болоод усан цахилгаан станц үлдээгүйг Украины эрх баригчид мэдэгдэж байгаа юм. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд дүрстэй холбогдож үг хэлэхдээ "Зөвхөн лхагва гарагт Оросоос 70 шахам пуужин харвасныг дурдаж, хасах градусын хүйтэнд хэдэн арван сая хүн дулаан, цахилгаан, усгүй сууж байгаа нь эрчим хүчний байгууламжуудыг онилсон Оросын пуужингийн цохилтуудын үр дүн. Энэ бол илтэд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” гэж мэдэгджээ.

НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфильд Оросын сүүлийн цуврал халдлага дайралтын улмаас Молдавт олон хүн тог цахилгаангүй болж, Ойрх Дорнод, Африкийн орнуудад Украины үр тарианы нийлүүлэлтээс шалтгаалсан асуудлууд тулгарах зэргээр Оросын өдүүлсэн дайны үр дагаврыг Украинаас гадна өөр улс, бүс нутгууд хүртэл амсаж байгааг сануулжээ. АНУ сургууль, эмнэлэг, нийтийн албад болон түргэн тусламжийн үйлчилгээг дэмжихэд Украинд 4.5 тэрбум доллар олгохоо мягмар гарагт зарласан бол, мөн батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт 400 сая доллар олгохоо мэдэгджээ.

НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя харин "Украины цэргийн хүчийг өрнөдийн зэвсгээр хангах, логистикийн дэмжлэг үзүүлэх, Украины цэргийн ангиудтай холбоо тогтооход ашиглагдаж байгаа эрчим хүч болоод бусад дэд бүтцийн байгууламжуудад нарийвчлал бүхий зэвсгийн цохилт өгч байгааг нотлоод Украины цэргийн хүчин чадлыг цэргийн арга хэрэгслээр бууруулахад чиглэсэн энэ ажиллагаа нь Киевийн дэглэмийг “бодитой байр суурь” баримтлах хүртэл үргэлжлэх болно” гэж мэдэгджээ.

Ийнхүү Украин дахь Оросын цэрэг дайны ажиллагаа ес дэх сар руугаа орж байгаа энэ үед хямрал мөргөлдөөн улам даамжрах вий гэдэг болгоомжлол улам газар авч байгааг хэвлэлүүд тэмдэглэж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.84] 2022-11-27 13:21:35

Энэ сэтгэгдэл бичээд байгаа нөхдүүд орост очиж цэрэг болооч. Шовинист орос ах нь ямар үзэл бодолтой байхыг нь зааж өгнөдөө

Зочин [124.158.66.161] 2022-11-27 04:36:58

зеленский ногоон нүдэн шаар хурдан бууж өгөөд эх орон ард түмнээ сүйрлээс авраачээ.

Зочин [124.158.77.41] 2022-11-28 04:05:52

тийм шүү

Erka [202.126.90.140] 2022-11-26 12:18:35

Oshoo olon puujin harab yasan ih baruuni ugend orj ulsaa suiruuldeg nobsh be harbaad bai oros ah nar mini

Zochin [202.9.46.91] 2022-11-26 08:20:08

Baruunii niiluuleed bgaa zevseglelees bolj jiriin irgediin amidraltai holbootoi obektuud suirch baigaag oilgohgui bgaa ni teneglel yum daa.Ted hedii chinee zevseg niiluulne Orosiin zugees hariu bolgoj ded buttsed ni tsohilt uguh ni todorhoi shuu dee

Зочин [103.26.194.66] 2022-11-26 11:33:59

Оросын тэр пуужин шиг юм нь удахгүй дуусах бхдаа хөөрхий хэ хэ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.