“Хар баасан гараг”-ийн худалдаа АНУ-д эхэлжээ
Шинэ жилийн баяр ойртож иргэд худалдаа хийх хүсэлтэй байгаа ч инфляцид нэрвэгдсэн худалдан авагчид "Хар баасан гараг"-ийн үеэр хамгийн их дүнгээр хямдарсан барааг л хайж эхэлжээ. Тиймээс АНУ-д худалдаачид энэ долоо хоногоос илүү хямд үнэ санал болгож байна. Улирлын эхэнд худалдаачид багахан хэмжээний хямдрал санал болгож байсан бол энэ долоо хоногоос арай илүү хувиар бүтээгдэхүүнээ хямдруулсан байна. Иргэд хоол хүнс, түрээс, бензиний үнэ болон бусад өрхийн зардлын өсөлтөөс шалтгаалан худалдан авах чадвар муу байгааг мэргэжилтнүүд онцолсон юм.
Тиймээс хүмүүс их хэмжээний хямдрал зарлахгүй бол мөнгө зарцуулах дургүй байгаа бөгөөд худалдан авах зүйлээ илүү анхааралтай сонгож, ихэнх тохиолдолд хямд бүтээгдэхүүн худалдаалдаг дэлгүүрийг зорьж байгааг мөн дурджээ.
Үүнээс гадна худалдан авагчид мөн хадгаламжтай болохдоо илүү их анхаарал хандуулж, хэрэглэгчдэд бараагаа хэсэгчлэн, эсвэл дараа нь төлөх боломжийг олгодог "Одоо худалдаж ав. Дараа нь төл" гэсэн үйлчилгээ рүү шилжих болжээ. Тэд мөн зээлийн карт ихээхэн ашиглаж байгааг онцолсон байна.
"Хар баасан гараг"-ийн худалдааны үеэр мөн Вашингтон дахь "Амазон" дэлгүүрийн гадна ажилчид эсэргүүцэл илэрхийлэн жагссан байна.
Тэд цалингаа нэмэгдүүлж, ажиллах орчноо сайжруулахыг компаниас шаарджээ. Мөн дэлхийн 30 гаруй орны идэвхтнүүд АНУ-д төвтэй тус компанийн жил бүр зохион байгуулдаг "Хар баасан гараг"-ийн хөнгөлөлтийн кампанит ажлыг эсэргүүцэхийг уриалсан байна.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.25] 2022-11-28 15:13:26
Баян хүн баялаг бүтээгч болохоороо улам баяжиж байдаг юм.