Японы засгийн газар хариу цохилт өгөх хүчин чадалтай болох арга зам эрэлхийлж байна

Aдмин / Гадаад мэдээ

Японы батлан хамгаалах салбарынхан улс орноо гаднаас ирж болзошгүй аливаа халдлагад хариу цохилт өгөх хүчин чадалтай байх ёстой гэсэн асуудлыг хөнджээ. Тэд өчигдөр болсон эрх баригч Либерал Демократ нам болон түүний эвслийн түнш Комейто намын уулзалт дээр энэ асуудлыг гаргаж тавьсан байна. Японы ерөнхий сайд Фумио Кишидагийн засгийн газар ирэх сард Үндэсний аюулгүй байдлын стратегиа шинэчлэхээр төлөвлөж байна.

Японы батлан хамгаалахын сайд асан зэрэг хэд хэдэн албан тушаалтан Японы одоогийн батлан хамгаалах систем баллистик пуужингийн довтолгоог ялангуяа олон пуужин нэгэн зэрэг харвасан нөхцөлд эсэргүүцэх чадваргүй гэж үзэж байна. Иймээс Япон улс пуужин хөөргөх баазуудад цохилт өгөх замаар өөрийгөө хамгаалах чадвартай байх ёстой гэж үзэж байна.

Тэдний боловсруулсан төсөлд ямар ч хариу цохилтыг “цэргийн байгаар” хязгаарлах ёстой төдийгүй олон улсын хүмүүнлэгийн тухай хуулинд үндэслэх ёстойг тусгасан байна. Эрх баригч Либерал Демократ нам уг төслийг дэмжиж байгаа бол Комейто нам энэ сэдвийг илүү нарийвчлэн хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна.

Өнгөрсөн 4-р сард Японы эрх баригч нам засгийн газар дайсны пуужинг гадны улсын нутаг дэвсгэрээс харвахаас нь өмнө замаас нь барьж устгах боломжийг олгох дайны баазад цохилт өгөх, командын төвүүдийг байгаа болгох чадвартай гэдгээ зарлахыг санал болгосон. Вашингтон зэвсэгт халдлагаас Японы засаг захиргаанд хамаарагддаг газар нутгийг хамгаална гэж заасан 1960 оны Япон, Америкийн аюулгүй байдлын гэрээний дагуу Токио зөвхөн өөрийгөө хамгаалах хүчнээр хязгаарлагдаж, аюулгүй байдлын хамгааллын хувьд Вашингтоноос ихээхэн хамааралтай болсон юм. Япон улс ирэх сард Үндэсний аюулгүй байдлын стратеги, үндэсний батлан хамгаалах хөтөлбөр, дунд хугацааны батлан хамгаалах хөтөлбөр гэсэн гурван чухал баримт бичгээ энэ он дуусахаас өмнө шинэчлэхээр төлөвлөж байна. Эдгээр баримт бичгүүдийн гол санаа Япон улс хариу цохилт өгөх хүчин чадалтай болоход чиглэх юм байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.