“МАК Цемент” ХХК-д 5.4 тэрбум төгрөгийн торгууль НОГДУУЛЛАА

Aдмин / Хууль

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цементийн үнийн өсөлттэй холбоотой хяналт шалгалт хийж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 8 дахь заалт, 10.7 дугаар зүйлийн 9 дэх заалтад тус тус зааснаар 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр “МАК Цемент” ХХК-д холбогдох зөрчлийн 2202000296 дугаартай хэрэг нээж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явууллаа.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар “МАК Цемент” ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар задгай цементийг 283.600 төгрөгөөр, савласан цементийг 335.600 төгрөгөөр тус тус борлуулж байсан боловч 2022 оны есдүгээр сарын 22-ны өдөр гэрээт худалдан авагч нартаа 1 тонн тутамд задгай цементийг 529.500 төгрөгөөр, савласан цементийг 550.000 төгрөг болгон нэмэгдүүлсэн нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглан хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулж цементийн үнэд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоосон болох нь тогтоогдлоо.

Иймд дээрх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9 дэх заалтад зааснаар “МАК Цемент” ХХК-д өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний буюу 5.4 тэрбум төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.


Сэтгэгдэл

зочин [192.82.89.142] 2022-11-30 04:52:37

Байгалийн баялаг ард түмний өмч гэдэг. баахан зээл өгчихөөд долларын зөрүүг нөгөө эзэн иргэд төлдөг.Шудрага ёс . ес зүй байдаггүй.

Зочин [103.10.22.236] 2022-11-29 07:36:42

caimar de

Зочин [103.10.22.236] 2022-11-29 07:35:59

.,l,;l

ЗОЧИН [103.26.193.89] 2022-11-29 02:14:00

МАК ГЭНЭТ ИНГЭЖ НЭМСЭН НЬ ҮНЭН ЮМУУ, МАК АРАЙ Ч ГЭНЭТ 64-87%-иар НЭММЭЭРГҮЙ ЮМ, ГЭРЭЭТ НАР НЬ МАК-аас ХЯМД АВААД ТЭД НЭМЭЭД БГАА ЮМ БИШ БИЗ, ХЭРЭВ ТИЙМЭРХҮҮ БОЛ МАК ОДОО ШҮҮХЭЭР ЗАРГАЛДАХ БОЛЖ ДЭЭ.

Иргэн [122.201.22.217] 2022-11-28 20:00:53

Баяжих тусмаа тамтаггүй шунах юм даа

Иргэн [202.21.107.45] 2022-11-28 11:14:32

Монголынхоо үйлдвэрийг дэмжих гэхээр дотооддоо хийж байгаа мөртлөө арай хэт өндөр үнэтэй гаргаж байгаа нь үнэ шүү

Зочин [66.181.161.6] 2022-11-28 09:28:42

За боль боль. Үндэсний Монголын, монголчууд хийсэн гсн бүхнийг нурааж сөнөөж бх юм хөгийн МАН

Зочин [202.21.109.60] 2022-11-29 10:49:39

Харин ч бага байна 10% иар торгох байсан юм.

Зочин [202.9.40.46] 2022-11-28 10:03:50

Зөв шд . Торгох нь


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.