Бельги улс Украинд 37.4 сая еврогийн тусламж үзүүлэхээ мэдэгдэв

Aдмин / Гадаад мэдээ

Украинд өвөлжилтийн нөхцөл хүндэрч байгаа энэ цаг үед Бельгийн Ерөнхий сайд Де Кроу Украинд 37.4 сая еврогийн шинэ багц тусламж үзүүлэхээ мэдэгджээ. Тэрээр өнгөрөгч бямба гарагт Украины нийслэл Киев хотод ажиллах үеэрээ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзаж хэлэлцээ хийсэн юм.

ОХУ-ын дайралтын улмаас Украины дэд бүтцэд ихээхэн хохирол учирч Украины ард иргэдэд нэн хүнд нөхцөл байдал тулгараад байгаа энэ үед Бельгийн Ерөнхий сайд Де Кроу Киевт айлчлах үеэрээ Украинд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэх болно гэдгийг онцлон тэмдэглэжээ. Бельги нь Украинд анхлан цэргийн дэмжлэг үзүүлсэн орнуудын нэг гэдгийг тэр онцолсон байна. Тус улсын тусламжид цэргийн дэмжлэгээс гадна хүйтний улиралд хэрэгцээтэй цахилгаан үүсгүүр, анхны тусламжийн хэрэгсэл, аяны хөнжил зэрэг багтсан байна.

Түүнчлэн ус хангамж, эрүүл ахуй, ариун цэврийн байгууламж, нөхөн сэргээлт зэрэгт хүмүүнлэгийн тусламжийг ЮНИСЕФ-ээр дамжуулан үзүүлнэ гэдгээ Бельгийн тал мэдэгджээ. Бельги улс мөн Олон улсын цагаачлалын байгууллагад 14 эмнэлэг, ус, дулааны дэд бүтцийг сэргээн засварлахад нь дэмжлэг үзүүлэхээ амлалаа.

Нийтдээ Бельги улс дайн эхэлснээс хойш Украинд 221.7 сая еврогийн тусламж үзүүлээд байна. Үүнд 145 сая еврогийн цэргийн тусламж, 76,7 сая еврогийн иргэний тусламж багтсан байна. Ерөнхийлөгч Володимир Зеленский, дайны үед Украинд Бельги улс тууштай дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч Володимир Зеленский, Бельгийн Ерөнхий сайд Де Кроу нар Украиныг ЕХ болон НАТО-д гишүүнээр элсэхийг дэмжих тухай тунхагт бямба гарагт гарын үсэг зурсан тухай Ассошэйтэд пресс мэдээндээ дурдсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.