Япон улсад төрөлт урьд байгаагүй хэмжээнд хүрч буурчээ

Aдмин / Гадаад мэдээ

Япон улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, тус улсад төрөлтийн тоо урьд байгаагүйгээр буурсан байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар тус улсад 600 мянгаад хүүхэд эхээс мэндэлжээ. Улмаар 1899 оноос хойш анх удаа Япон даяар жилд төрсөн нийт хүүхдийн тоо 800 мянгад хүрэхгүй байхаар төлөв харагдаж байна.

Энэ оны 1-р сараас 9-р сар дуусталх хугацаанд тус улсад 599 мянга гаруй хүүхэд мэндэлснийг тус улсын Эрүүл мэндийн яам урьдчилсан байдлаар мэдээлсэн байна. Гадаадын иргэдийн төрөлт мөн энд багтжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй мянгаар бага буюу 4.9 хувиар буурсан дүн юм байна. 2021 онд Японд нийт 811 мянга гаруй хүүхэд мэндэлжээ. 2022 онд 770,000 орчим хүүхэд мэндэлнэ гэж Японы судалгааны хүрээлэн энэ сарын эхээр таамаглал дэвшүүлж байжээ.

2017 онд Хүн ам, нийгмийн хамгааллын үндэсний хүрээлэн 2030 он хүртэл төрөлт бага байх болно гэсэн дүгнэлт гаргаж байсан байдаг. Энэ жил эмэгтэйчүүдийн төрөлт ийм бага байгаа нь цар тахлаас үүдэлтэй байж магадгүй гэж албаныхан үзэж байна. Тэрчлэн Японд гэрлэлт хойшилж, хүүхэдтэй болж, гэр бүл зохиох нь улам бүр цөөрч байгааг Эн-Эйч-Кэй дурдсан байна.


Сэтгэгдэл

зочин [202.9.47.11] 2022-11-29 07:44:27

гахай тахиа их идэх тусам төрөлт улам багсана


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.