Малайзын шинэ Ерөнхий сайд зардлыг бууруулахын тулд “Mercedes S600” автомашинаас татгалзжээ

Aдмин / Гадаад мэдээ

Малайзын шинэ Ерөнхий сайд Анвар Ибрахим зардлыг бууруулах зорилгоор Засгийн газрын тэргүүнээр томилогдсонтой нь холбогдуулан өгсөн тансаг зэрэглэлийн “Mercedes S600” автомашинаас татгалзахаар шийджээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсанд мэдэгдсэн байна. "Би “Mercedes S600”-аас татгалзахаар шийдсэн. Миний ажилд нэмэлт зардал гарахыг би хүсэхгүй байна. Энэ машины оронд өөрийн засаг захиргааны мэдэлд байгаа бусад тээврийн хэрэгслийг ашиглана" гэж Ибрахим онцолжээ.

Танхимынхаа сайд нарын тоог цөөлж, цалинг нь бууруулахаар төлөвлөж байгаагаа Малайзын Ерөнхий сайд 11 дүгээр сарын 25-нд мэдэгдсэн юм.

Малайзад энэ сарын 19-нд болсон бүх нийтийн сонгуулиар аль ч нам, эвсэл парламентын доод танхимд олонхын суудал авч чадаагүй байна. Үүнтэй холбоотойгоор өрсөлдөгч намууд хамтарсан Засгийн газар байгуулах зайлшгүй шаардлага бий болжээ. Гэвч энэ асуудлаар талууд зөвшилцөлд хүрч чадаагүй тул шинэ Ерөнхий сайдыг томилох шийдвэрийг хаан гаргасан бөгөөд түүний сонголт нь өмнө нь Шадар сайдын албыг хашиж байсан Анвар Ибрахим байв. “Итгэл найдварын эвсэл”-ийг тэргүүлдэг Ибрахим 11 дүгээр сарын 24-нд албан ёсоор тангаргаа өргөжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.122] 2022-11-29 06:52:35

bas 1 pop. manaihaas turshlaga suralts. sariin daraa tom mashinaa unadiin


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.