Ч.Маралмаагийн хэрэгт шинжээч томилуулахаар мөрдөн байцаалтад буцаажээ

Aдмин / Хууль

Өнгөрсөн аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт долоон машин мөргөж, 12 настай хоёр хүүхэд гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гарсан. Тухайн үед жолоо барьж явсан гэх Ч.Маралмаад холбогдох хэрэг ямар шатанд шалгагдаж байгаа талаар Тээврийн прокурорын газраас тодруулахад "Тээвийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргаж Тээврийн прокурорын газарт ирүүлснийг хянаад, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

Тодруулбал, холбогдогчийн өмгөөлөгчийн зүгээс насанд хүрээгүй хохирогч С-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон гурван удаагийн шинжээчийн дүгнэлтийн хоёр нь хөнгөн, нэг нь хүндэвтэр гэж гарсан нь хоорондоо эрс зөрүүтэй, эргэлзээтэй байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах шаардлагатай гэсэн гомдлыг прокурорт гаргасан.

Прокурор хэргийн материал, өмгөөлөгчийн гомдлыг хянан үзээд, “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг үндэслэн дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн" гэсэн тайлбар өгчээ.


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.218] 2022-12-02 01:00:09

Hogiin shaar

Номинжаргал [66.181.188.240] 2022-11-29 16:00:33

Ямар муухай юм бэ

Зочин [192.82.68.213] 2022-11-29 08:44:32

Харахад л ойлгомтой хэрэг. Сунжруулах арга.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.