ОХУ “САРМАТ” ПУУЖИНГ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ
ОХУ тив хоорондын шинэ “Сармат” баллистик пуужингийн туршилтыг бүрэн дуусгаж, ирэх сард зэвсэглэлд оруулахаар үйлдвэрлэж эхэлсэн[1] бөгөөд тус пуужин нь агаарын довтолгооноос хамгаалах системийг даван туулах чадвартай төдийгүй хэт авианы “Авангард” пуужингийн цогцолборыг сансарт гаргах чадалтай.
Ойрын 50 жилд Оросын стратегийн цөмийн зэвсэглэлийн үндсийг бүрдүүлэх үүрэг зориулалттай тав дахь үеийн тив хоорондын цөмийн пуужин “Сармат” буюу “Сатан-2” нь 200 тонн жинтэй, 35 метр урттай, секундэд 7 км хурдтай, 18000 км алсын тусгалтай, тус бүр нь 750 килотонн хүчин чадалтай арван цөмийн цэнэгт байлдааны хошуу тээх чадалтай.
Өмнөх Сатан-1 буюу РС36 пуужингийн хөдөлгүүр, эд ангийг Украинд үйлдвэрлэж байснаас шалтгаалж, шинэ хөдөлгүүрт суурилсан шинэ загварын “Сармат” пуужинг сүүлийн арваад жилийн хугацаанд зохион бүтээж, энэ онд багтаан зэвсэглэлд оруулахаар үйлдвэрлэж эхлээд байна.
ОХУ “Сармат” пуужинг Красноярскад үйлдвэрлэж, тус хязгаарын Ужур суурины 62 дугаар пуужингийн дивиз, Оренбург мужийн Ясное суурины 13 дугаар пуужингийн дивизийг эхний ээлжид зэвсэглэж, 2025 он гэхэд Стратегийн цөмийн хүчнээ “Сармат” пуужингаар бүрэн зэвсэглэж, дуусгах төлөвлөгөөтэй аж. Сарматын тусламжтай сансарт хөөргөх “Авангард” хэт авианы пуужингийн цогцолбор нь 27 мах буюу секундэд 9 орчим км хурдтай, өндөр маневрлах чадвартай, одоо байгаа пуужингийн болон агаарын довтолгооноос хамгаалах системийг нэвтлэх чадвартай.
“Сармат” пуужингийн анхны туршилтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 20-нд хийж, Плесецкийн сансрын буудлаас хөөргөсөн тус пуужин Камчаткийн Курагийн сургалтын талбайн байг оносон бөгөөд хоёр дахь туршилтыг мөн саяхан 11 дүгээр сарын 18-нд амжилттай хийсэн.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.21.97.242] 2022-12-02 11:47:34
НАТО ГЭДЭГ ЭВСЭЛ УКРАЙНЫ АРД ТҮМНИЙГ ТУРШЛАГЫН ТУУЛАЙ БОЛГОЖ БАЙНА. ЭНЭ УЛС СҮЙРЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛЖ БАЙНА. НАТО ӨӨРСДӨӨ ОРОСТОЙ ТУЛАХААС МӨН Ч ИХ ЗАЙЛСХИЙЖ БАЙНА ДАА. ХҮНИЙ ГАРААР МОГОЙ БАРИУЛСАН БОДЛОГО.
Зочин [24.130.131.106] 2022-12-02 08:53:45
Ахиал нэг хог хийж дээ янсз нь.Иран сири эд нарт л шахах байхдаа.Ард иргэдээ бодмоор юмдаа.Дандаа зэвсэг дайн хэнд хэрэгтэй юм бэ.Орсод хэнч заналхийлээгүйштээ.Цэргүүдийнх нь байж байгааг мэдээгээр үзлээ.Яаж байлдах юм бэ.Сайхан залуучуудын амь насаар тоглож байна.
ЗОЧИН [192.82.70.112] 2022-11-30 05:29:02
ПУТЛЕР ЦЭРЭГ АРМИ, ЗЭВСЭГЛЭЛД ОРОСЫН ТӨСВИЙН, ИРЭЭДҮЙН САНГИЙ ХАМАГ МӨНГӨӨ ЗАРЦУУЛААД, БУСДЫН ГАЗАР НУТГИЙГ БУЛААН ЭЗЭЛЖ АВАХ ТҮРЭМГИЙ ДАЙН ӨДҮҮЛЭЭД ТӨР БАРЬСАН 22 ЖИЛД АУГАА ОРОС ОРНЫГ ХЯМРАЛ, ЯДУУРЛЫН БАЛЧИГТ ЖИВҮҮЛЖ СҮЙТГЭЖ ДУУСГАСНАА АРД ТҮМНИЙХЭЭ САНАА БОДЛЫГ ӨӨР ЗҮГТ ХАНДУУЛЖ, ӨӨРИЙНХЭЭ ТӨРИЙН ТЭРГҮҮН БАЙХ ЧАДВАРГҮЙ, БУСАД БУСАРМАГ ЯВДЛУУДАА НУУН ДАРАГДУУЛЖ ХАРИУЦЛАГААС МУЛТРАХ АРГА СААМ СҮВЭГЧИЛЖ БУЙ ГЭЦГЭЭХ,ЭНЭ САРМАТ ПУУЖИН ЗӨВХӨН ХОЛЫН ЗАЙНД, ТИВ АЛГАСАХ ЗАЙНД БАЙГ УСТГАХ ЧАДАЛТАЙ, АНУ-д БОЛ ХҮРЭХ тусгалтай АЖ, АНУ-д ҮҮНЭЭС Ч ЧАДАЛТАЙ ТИВ АЛГАСАХ ЦӨМИЙН ПУУЖИНГУУД 5-10 МИНУТЫН ДОТОР ОРОСЫН ХААНА Ч ТУСАЖ УСТГАХААР ОНИЛООТОЙ БГАА АЖ, ТЭГЭХЭЭР ЭНЭ ПУУЖИН ОРОСТ БУСДЫГ ЗАНАЛХИЙХЭЭС ӨӨР ҮР АШИГГҮЙ ШАХАМ ЭД ШИГЭЭ, ГАДНААС ОРОСРУУ ДОВТЛОХ НӨХЦӨЛД Л ХЭРЭГЛЭНЭ ГЭЖ БУй, ПУТЛЕР ӨӨРӨӨ ГАДНЫ ТУСГААР УЛС УКРАЙНРУУ ДОВТОЛЖ ГАЗАР НУТГИЙГ НЬ ТҮРЭМГИЙлэн БУЛААН ЭЗЛЭЖ БУЙ ШИГ ОРОСРУУ ГАДНААС ДОВЛОХ УЛС БАЙХ БОЛОВУУ ДАА,
Zochin [202.126.90.83] 2022-12-01 15:12:51
Chi bid 2 yugaa medeh yum hugiin har ukraini hoholuud hamgiin novshiin uls baidag yum medej av delhiin 2-r daind yalaa uhej baisan hoholuud banderachuud bugd buuj ugch fashistuudiin gar hul bolj Oros orondoo asar ih gai avchirch baisan 70aad oni Brejnev krimiin hoigiig orosoos tasdaj uuriin ukraindaa beleglesen baidag zuun ukraini gazar nutag amidarch bgaa orosuudtaigaa orosiin gazar nutag baisan odoo tendhiin ard tumen orosdoo ergej ireh huseltei temtsej bn uund l Putin terguuntei ard tumen tusalj demjij bgaa ene bol shudarga yes
Зочин [192.82.75.233] 2022-11-30 02:30:11
Орос аугаа шүү орос ялнаа хах ха ха
Bull shit [199.60.19.114] 2022-11-29 18:19:38
Tednii puujin nisehgui butsaj ireed oorsdiig ni onodog.haha.
Зочин [66.181.177.197] 2022-11-30 01:51:36
yes
Зочин [202.9.46.45] 2022-11-29 15:41:10
АНУ Хятад орнууд бас л хэт хурдан пуужингууд үйлдвэрлэж бн.
Зочин [66.181.191.204] 2022-12-02 14:40:42
АНУ туршилт удаа дараа бүтэлгүйтэж бна
Уншигч [66.181.161.104] 2022-11-29 12:24:15
АУГАА ОРОСЫГ ХЭН Ч БАРАХГҮЙ. НАТО-н 30 УЛС ХАМЖААД БАРАХГҮЙ ҮГЭЭ ХЭЛЖ БАЙНА Ш ДЭЭ
Зочин [66.181.177.197] 2022-11-30 01:53:51
жижигхээн Украиныг ч барахгүй байхад үхсэний чинь Америк НАТО вэ ха ха ха, хар үхэрхэн минь
Зочин [203.91.115.56] 2022-11-29 16:22:22
Тийн шүү
Зочин [64.119.18.135] 2022-11-29 13:25:00
Оросын тролл, азизовын угаадасны гөлөг
Зочин [203.17.23.197] 2022-11-29 10:38:51
Маш зөв