Украинд зориулж "NASAMS" системийг үйлдвэрлэх гэрээ байгуулжээ

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын эрх баригчид Украинд зориулж “NASAMS” зенитийн пуужингийн зургаан систем үйлдвэрлэх 1.2 тэрбум ам.долларын гэрээг “Raytheon” компанитай байгууллаа гэж Пентагоны хэвлэлийн алба мэдээлжээ. “Украинд аюулгүй байдлын чиглэлээр тусламж үзүүлэх санаачилгын тав дахь багцын хүрээнд АНУ-ын арми “NASAMS” цогцолборын зургаан суманг Украинд нийлүүлэх, тус улсын Зэвсэгт хүчин, аюулгүй байдлын хүчинд материал-техникийн дэмжлэг үзүүлэх, сургалт явуулах 1.2 тэрбум ам.долларын гэрээг “Raytheon Missiles and Defense” компанитай байгууллаа” гэж мэдэгдэлд дурдсан байна.

Агаарын довтолгооноос хамгаалах уг цогцолборыг үйлдвэрлэх, нийлүүлэхэд хоёр жил орчим хугацаа шаардагдах боловч АНУ-ын арми болон үйлдвэрлэгчид энэ хугацааг багасгахаар ажиллаж байгааг тэмдэглэжээ.Украинд нэмж зургаан “NASAMS” зенитийн пуужингийн системийг нийлүүлэхэд "хоёр жил" шаардлагатай гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга, АНУ-ын Агаарын цэргийн хүчний бригадын генерал Патрик Райдер урьд нь мэдэгдэж байсан юм. Өмнө нь АНУ агаарын довтолгооноос хамгаалах хэд хэдэн ийм системийг Украинд нийлүүлсэн билээ.


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.54] 2022-12-02 15:05:56

Баталион гэдэг байх.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.