Илон Маскийн компани зургаан сарын дараа хүний тархинд чип суулгахаар төлөвлөж байна

Aдмин / Гадаад мэдээ

Америкийн тэрбумтан, “SpaceX”, “Tesla” компаниудыг үүсгэн байгуулагч Илон Маск “Neuralink” компани нь компьютер, гар утсыг бодлоороо удирдан ашиглах боломжтой чипийг зургаан сарын дараа хүний тархинд суулгахаар төлөвлөж байгааг мэдэгджээ. "Зургаан сарын дараа бид анхны чипийг хүнд суулгах боломжтой болно гэж бодож байна" хэмээн И.Маск лхагва гарагт хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Тэрбээр компани нь маш болгоомжтой ажиллана гэж амлаад амьтдад дээр хийсэн өмнөх туршилтын үеэр чип суулгахдаа шаардлагатай урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авч байсан гэдгийг хэлжээ. И.Маскийн хэлснээр, чипээ хүн дээр турших зөвшөөрөл авахад шаардагдах ихэнх бичиг баримтыг холбогдох байгууллагуудад хэдийнээ өгөөд байгаа аж.

“Neuralink” компанийг И.Маск мэдрэлийн интерфэйсийг хөгжүүлэх, тархинд хязгааргүй шахам олон тооны электродыг бүрэн автомат горимоор суулгах робот бүтээх чиглэлээр тэргүүлэгч мэргэжилтнүүдийн хүчин чармайлтыг нэгтгэх зорилгоор 2016 долоодугаар сард байгуулжээ. Ийм мэдрэлийн интерфэйс нь алс ирээдүйд хүнийг хиймэл оюун ухааныг эсэргүүцэх чадвартай киборг болгох боломжтой бөгөөд хүмүүст бодлын хүчийг ашиглан компьютерыг шууд удирдаж сурахад тусална гэж тэрбээр үзэж байгаа юм.

2021 оны хоёрдугаар сард И.Маскийн компани чипээ сармагчинд суулгаж туршжээ. Тус компани макак сармагчны тархинд хоёр ширхэг бичил электрод суулгасан бөгөөд электродоос ирсэн дохиог утасгүй сүлжээгээр дамжуулан, компьютероор дохиог хөрвүүлснээр компьютерын гар ашиглан тоглодог тоглоомыг сармагчин зөвхөн бодлоороо удирдан тоглосон ажээ.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.81] 2022-12-02 13:34:01

И.МАСК хоолойгоо гогцоонд хийх

Зочин [192.82.82.205] 2022-12-02 07:52:20

Ямар гэгчийн ТИЙРЭН БЭ.

Ilon Mask Galzuu Hyn yum chin [202.9.40.241] 2022-12-02 02:43:06

Ilon Mask , Galzuu Hyn yum chin galzuu yum sedej sedej olhon oilgomjtoi shuu de !

Зочин [66.181.161.63] 2022-12-01 20:00:05

Аюултай даа

Хурай [202.55.188.99] 2022-12-01 19:25:41

За болио...


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.