“Рамон Магсайсай” шагнал гардуулах ёслол боллоо
Нобелийн шагналын Азийн хувилбар гэгддэг энэ жилийн Рамон Магсайсай шагнал гардуулах ёслолд Манилад Лхагва гарагт боллоо. Энэ удаагийн шагналтнаар Азийн ард түмэнд оюун санааны ундаршгүй тусламж үйлчилгээ үзүүлсэн 4 хүнийг тодруулан шагнажээ. Энэ ёслол жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн шагнал гардуулах ёслол Филиппиний ерөнхийлөгч асан Рамон Магсайсайн нэрэмжит болж байна.
Энэ удаагийн шагналд Камбожийн иргэн Сотера Чим тодорсон юм. Тэрээр 2002 онд Соёл-Сэтгэц судлалын Байгууллагын гүйцэтгэх захирал болсноосоо хойш Улаан Хмерүүдийн засаглалаас амьд үлдсэн олон мянган хүн болон бусад өвчтөнүүдийн айдас түгшүүрт сэтгэл гутралыг эмчлэх ажлыг удирдан явуулж байжээ.
Дараагийн шагналтан нь Японы нүдний эмч Тадаши Хаттори бөгөөд тэрээр олон мянган Вьетнамчуудыг эмчилсэн орон нутгийн эмч нарыг сургаж байсныхаа төлөө уг шагналыг хүртсэн юм. Тэрээр 15 настайгаасаа эмч болох шийдвэр гаргаж 2002 онд Вьетнамын нийслэл Ханойд айлчлахдаа нүдний эмч, эмнэлгийн байгууллагын дутагдлаас болж тосгоны оршин суугчид хэрхэн хараагүй болсныг хараад "маш их өвдөж", хөрөнгө босгож, мэргэжилтнүүдийг сургаж, орон нутгийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж хандивлаж эхэлсэн байна.
Мөн Францын иргэн Гари Бенчегиб олон жилийн өмнө эцэг эх нь нүүж очиж байсан Индонезийн Бали арал дээр хуванцар бохирдлын эсрэг хийсэн ажлынхаа төлөө тус шагналыг хүртжээ.
Түүнчлэн Филиппиний хүүхдийн эмч Бернадетт Мадрид мөн Манила дахь Филиппиний нэгдсэн эмнэлэгт тус улсын анхны хүүхэд хамгааллын төвийг удирдан чиглүүлснийхээ төлөө Рамон Магсайсай шагналыг авлаа. Мадри нь "Ази тивд гайхагддаг хүүхэд хамгааллын чиглэлээр олон салбарыг хамарсан үйл ажиллагааг удирдан чиглүүлж, хүчирхийлэлд өртсөн хүүхэд бүр эдгэрч, аюулгүй орчинд хүмүүжиж амьдарч байгааг харахын төлөө бүхнээ зориулдаг ур чадвар, энэрэнгүй сэтгэлээ харуулсан нэгэн юм байна.
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:39
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:18:39
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.