АНУ болон Францын удирдагчид уулзаж, хэлэлцээ хийв

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой пүрэв гарагт Цагаан ордонд хийсэн уулзалтын хүрээнд инфляцийг бууруулах хуулийн талаар нарийвчлан хэлэлцсэн гэж мэдэгдсэнийг "Си Эн Эн" уламжилсан байна. Удирдагчид үйлдвэрлэл, инновацийг бэхжүүлэхийн тулд арга барилаа уялдуулах бодит алхмуудыг хэлэлцжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр, хоёр улсын удирдагч инфляцийг бууруулах тухай хууль гэж нэрлэгддэг эрүүл мэнд, татвар, цаг уурын өргөн хүрээтэй хуулийн төсөлд багтсан цахилгаан тээврийн хэрэгслийн татаасын асуудал болон бусад анхаарал татах сэдвүүдийг хөнджээ.

Ерөнхийлөгч Жо Байден АНУ инфляцийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байж магадгүй гэдгийг мэдэгдсэн байна.

Харин Францын Ерөнхийлөгч “Хагас дамжуулагч, устөрөгч, зай хураагуур, аж үйлдвэрийн сэдвүүд зэрэг хөгжиж байгаа чухал салбаруудад хөрөнгө оруулахын тулд бид арга барил, мөрийн хөтөлбөрөө дахин авч үзэх хэрэгтэйг онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн хоёр улсын хувьд алсын хараа нэгдмэл байгаа тул цаашид нягт хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Үүнээс гадна хоёр улсын Ерөнхийлөгч нар Украинд үргэлжилж байгаа дайны талаар нэгдсэн байр суурьтай байгаагаа харуулсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.