АВИЛГЫН ТОРЫГ ЗАД ТАТАЖ, АМЬДАРСАН ШИГ АМЬДАРМААР БАЙНА...

Aдмин / Хууль

Үндэсний бахархал Ардчиллын буянаар сэргэсэн эх түүх дээр л тогтож байна. Бусдаар бол бахархах зүйлс маань Монголыг аалзны тор шиг хэрсэн хулгайн сүлжээний торонд цухуйх ч тэнхэлгүй үхширч байна.

Агуа түүхээсээ зулгаалдаж, асан маргааш хоёроо ялгаж чадахгүй өнөөдөртөө таг гацсан Монголчуудыг юу аврах вэ?

Бидний нийгмийн ололт, үнэт зүйл, баялаг уламжлал яагаад хэн ийм болгов. Хоёр, гурван зуун дамжиж бусдад дарлуулж, 30 гаруй жил эрэмдэг эзэнгүй юм шиг байцгаажээ. Үндэсний ухамсар сэргэх оролдлого бүрийг тас цохих, муужруулах, мартагнуулах санаархал хэнийх байв, хэн хийж гүйцэтгэв. Монгол улсад хууль ёсоор оршин суугаа иргэн бүр яагаад эрх тэгш эдийн засгийн боломж эдлэж чадахгүй өдий хүрэв. Хүний эрх, эрх чөлөө өдрөөс өдөрт хумигдах болсон шалтгаан юу байв. Хэт явцуу улс төрийн хор уршиг улсын тусгаар тогтнолд улам заналхийлэх боллоо. Монголчууд юугаар бахархаж, юугаа сэргээх вэ? Цаашид яах вэ?

Бид агуа өнгөрсөн түүхээрээ бахархаж, тулгуурлан өндөр сэтгэлгээний хөгжлийг үлгэрлэж чадах ард түмэн. Гэхдээ өнгөрсөн одоо хоёр нэг дор орших боломжгүй учраас яаж цаг үедээ зохицож уламжлалаа ч хадгалж хөгжих вэ?

Түүхч, доктор Б.Баатархүү

Өнөөгийн даяаршиж буй нийгэм, хүн амын шилжилт хөдөлгөөн, хотжилт, уул уурхай зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр монголчуудын уламжлалт ахуй, соёл ихээхэн өөрчлөгдөж байна. Устаж байна гэхэд хилсдэхгүй. Дорж, Дулмаа, Бат гуайг бид 150 наслуулж чадахгүй. Дорж гуай маргааш ч хорвоогийнхоо жамаар өөд болохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр, манай уламжлалт соёлыг тээж яваа, тээгчид бурхан болоод дуусч байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л. Түдэв:Даяарчлал гэдэг дэлхийг эзлэх бодлого. Том гүрнүүдийн хуйвалдаан. Хөгжлийнхөө хурдаар дэлхийг эзлэх зорилготой. Даяарчлалын цаад утга нь том гүрнүүд нийлж байгаад жижиг улсыг өөртөө уусгах. Ингэхдээ хүчээр бус соёл урлаг, хөгжлийнхөө ололтоор. Бидний өмсөж байгаа бүх юм монгол биш. Хэрэглэж байгаа бүх юм, дуулж байгаа дуу ч монгол биш. Ийм боловсон аргаар өөрсдийн бүтээгдэхүүнийг түгээж байна. Манай улсад коко кола уух дургүй залуус байхгүй. Гэтэл ингэний хоормог, гүүний сүү байна. Гүүний сүү уудаг байхдаа монголчууд өвчин тусдаггүй, эмч байхгүй хэрнэ бүх насаараа эрүүл явдаг байлаа. Гэхдээ даяаршихаас өөр аргагүй зүйл гэж байна. Та бүхний өмсөж буй хувцсыг тайлаад, хүчээр монгол дээл өмсгөх аргагүй. Авдаг юмаа авна.

Гэхдээ дангаарших юмтай байх ёстой. Дангаараа бас дангаарших ёстой. Монгол хэд хэдэн юмаараа дангаарших ёстой. Шотланд виски байна. Энэ вискигүйгээр дэлхий амьдрахгүй. Эсвэл Голланд бяслаг. Энэ бяслаг дэлхийн бүх зоогт байдаг. Энэ мэтчилэн Монгол дангаарших зүйлтэй байх ёстой. Ядаж морин хуураа авч үлдэх ёстой.

Дэлхийн бодлогыг хэдхэн хөрөнгөтөн л зохицуулж байгаа шүү дээ. Нэг хэсэг нь зэвсэг, техник технологи, эд хөрөнгө үйлдвэрлэж байна. Энэ бүхнээс улс орноо хамгаалах хэрэгтэй. Хамгаалахад газрын баялаг аюултай. Дуусчихна. Өмнөх мандаж, буурч явсан цаг хугацааны алдаа оноогоо цэгнэж, улам ухаажих цаг иржээ. Даяаршихын тулд дангаарших хэрэгтэй болж байна. Дархлаагаа авч үлдэж байж өвчлөхгүй үхэхгүй амьд явдаг шиг өв уламжлалаараа хэрхэн дэлхийд буцаад ноёрхох вэ?


Сэтгэгдэл

Зочин [122.201.22.21] 2022-12-04 09:46:18

Авилгалыг МАН онцгой хөгжүүлэв.Анх авилгалын загалмайлсан эцэг Н.ЭНХБАЯР гишүүдэд 10 сая төгрөнөөс эхлэж намын нөхдөө мөнгө олж ир гэсэн дарамт шахалтаас үүсэлтэй юм.Хэн хэнээс билээ дээ их мөнгө.нэхээд нөгөөх нь хахууль авч баригдаад шоронд явдаг байсан даа.2012 онд авилгаар 103 д байсан орныг АН 75 д оруулж 2016 онорё МАН 111 д оруулж баяжуулсан түүхтэй.Авилга авсан нөхдөө хялбаршуулсан журмаар 40 саяар торгоод өнгөрөөдөг нам болсон доо.Оймс , түрий , орон гэр нь авилгын мөнгөөр дүүрчихсэн байх юм

Авалгалын мөнгө гадаадруу гараад байна. [59.153.114.210] 2022-12-03 17:46:36

Миний бодлоор Монголын авилгалын хөрөнгө мөнгө бол ГАДАДАД дөрвөн амьдарч сууж байгаа хүмүүсийн амьдралын эх сурвалж болчихоод байна. Гадаадад байгаа хүмүүсийн банкны дансуудыг Монголын төр ХЯНАЖ буульхайг илчлэхэд анхаараач.

Иргэн [103.212.117.35] 2022-12-03 12:54:10

Зөв санаа, дэмжиж байна


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.