БНСУ-д үйлдвэрчний эвлэлүүд жагслаа

Aдмин / Гадаад мэдээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотод үйлдвэрчний эвлэлийн гишүүд эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгууллаа. Тэд тээврийн үнийн маргаан, ажлын байрны хүнд нөхцөлийг эсэргүүцэн ажил хаялт зарласан ачаа тээврийн жолооч нарын эсэргүүцлийг үл тоомсорлон, ажлаа үргэлжлүүлэн хийхийг шаардсан хэмээн засгийн газраа буруутгаж байна. Бямба гарагт Өмнөд Солонгосын нийслэлд хэдэн мянган ажилчид, үйлдвэрчний эвлэлүүдийн дуу хоолойгоо нийлүүлсэн жагсаал цуглаан боллоо. Жагсагчид Сөүлийн Үндэсний Ассамблейн ойролцоо цугларч, ерөнхийлөгч Юн Сук Ёолын консерватив засгийн газрыг хөдөлмөрчдийг дарамталж, ачааны машины жолооч нарын ажлын хүнд нөхцөл, санхүүгийн тэмцлийг үл тоомсорлож, шатахууны үнэ нэмэгдсэнээр байдал улам бүр дордлоо гэж буруутгаж байгаагаа илэрхийллээ.

Үйлдвэрчний эвлэлийн холбооны хэвлэлийн төлөөлөгч Хан Сан Жин засгийн газрыг ачаа тээврийн салбарын ажилчдад “шударга бус” хандсан гэж шүүмжилсэн байна. “Ачаа тээврийн жолооч нар ашиг олохын тулд хэтрүүлэн ачсан тээврийн хэрэгслийг урт хугацаанд жолоодож, амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулж байна” гэж тэрээр нэмж мэдэгджээ.

Засгийн газар мягмар гарагт ажил хаясан ачааны машины жолооч нарын дотроос цемент ачсан 2500 орчим машины эздийг ажилдаа буцах тушаал гаргаж, тэдний ажил хаялт нь улсын эдийн засгийг сүйрүүлж байна гэж мэдэгдсэн юм. Үйлдвэрчний эвлэл ажил хаялтаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн тул тушаалын дагуу хэдэн ажилчин ажилдаа буцаж орсон нь тодорхойгүй байгаа юм байна.

Ачаа тээвэрчдийн эв санааны нэгдлийг зангидсан олон мянган гишүүд өнгөрсөн долоо хоногоос эхлэн ажил хаялт зарлаж, Засгийн газраас 2022 оны сүүлээр хүчинтэй байх ачаа тээврийн доод тарифын тогтолцоог байнгын болгохыг шаардсан юм.

Тэд хамгийн бага тарифын систем нь санхүү, хувийн аюулгүй байдалд маш чухал гэж үзэж байгаа бөгөөд үүнгүйгээр тэд хүргэлтээ нэмэгдүүлж, амьжиргаагаа залгуулахын тулд эрсдэлтэй нөхцөлд ажиллахад хүрээд байгаагаа мэдэгджээ.


Сэтгэгдэл

х [202.9.46.189] 2022-12-05 23:21:40

хохинэээ ямар иргэд байна яг таарсан нам дагасан өлөн гоё ярьсан хулгаачуудл дээгүүр суудалд суунадааа

зочин [66.181.190.67] 2022-12-05 12:32:12

Манай МҮЭ -ийн удирдагчид хааяа ил гарч үглэчихээд бэлэн цалин аваад л чимээгүйхэн цаг хожих юм даа.

Зочин [202.9.46.34] 2022-12-05 11:00:26

Хэзээ ингэж солонгосчууд шиг олуулаа нэгдэж тэмцэж чаддаг болох вэ үхэрүүдээ. Тархай бутархай эв нэгдэлгүй монголчууд гэж үнэн юмаа.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.