ОПЕК+ олборлолтын төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

Aдмин / Гадаад мэдээ

Саудын Араб, Оросын тэргүүлсэн газрын тос олборлогч орнууд зах зээлийн тодорхойгүй байдал үргэлжилж, Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх төлөвтэй байгааг харгалзан олборлолтын түвшнээ хэвээр үргэлжлүүлэх тохиролцоонд ням гарагт хүрчээ. Тодруулбал, Эр-Риядын тэргүүлсэн Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын /ОПЕК/ 13 гишүүн, Москвагийн тэргүүлсэн 10 холбоотон орны төлөөлөгчид 10 дугаар сард гаргасан газрын тосны олборлолтоо өдөрт хоёр сая торхоор танах шийдвэрээ 2023 оны эцэс хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

ОПЕК+ мэдэгдэлдээ, 10 дугаар сард гаргасан олборлолтыг танах тухай шийдвэрийг “зах зээлийн нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр гаргасан шийдвэр” гэж тодорхойлсон бөгөөд энэ нь “дэлхийн газрын тосны зах зээлийг тогтворжуулах шаардлагатай хийгээд зөв алхам байсан” гэдгийг онцолжээ. ОПЕК-ийн Сайд нарын түвшний дараагийн уулзалтыг 2023 оны зургаадугаар сарын 4-ний өдөр товлосон хэдий ч шаардлагатай тохиолдолд уулзаж, нэн даруй нэмэлт арга хэмжээ авахад бэлэн гэдгээ мөн мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.