Нотариатын гурван үйлчилгээг E-Mongolia-д нэвтрүүлнэ

Aдмин / Хууль

Гадаад орнуудад суугаа Дипломат төлөөлөгчдийн газрууд цахим нотариатын үйлчилгээг нэвтрүүлж байна. Тодруулбал, Монголын Нотариатчидын танхимтай хамтран дараах үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүлнэ. Үүнд:

  • Нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн лавлагаа,
  • Нотариатаар гэрчлүүлсэн тээврийн хэрэгслийн гэрээ,
  • Нотариатаар үйлдэл хийлгэсэн эсэх лавлагаа багтаж байна.

Дээрх үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн системд оруулж цахимжуулснаар гадаад оронд байгаа иргэдийн баталгаажуулж илгээсэн итгэмжлэлийг Монгол Улсад суугаа хүлээн авах төлөөлөгч нь E-Mongolia системээс авах боломж бүрджээ.

Хилийн чанадад үйлдсэн итгэмжлэлийг нотариатаас хүлээн авна.

Төлөөлүүлэгч иргэн итгэмжлэлийн зүүн доод буланд байрлах QR код болон үсгэн кодыг хүлээн авагчдаа илгээх бөгөөд уг кодоор нотариатч хэвлэж баталгаажуулан өгөх юм.

Тодруулга: Мөн дотоодод төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монголиа"-аар дамжуулан хүлээн авах боломжтой лавлагаа тодорхойлолтыг төрийн байгууллага , албан тушаалтан нотариатаар гэрчлүүлэхийг шаардахгүй болсон. Үүнд, иргэний болон жолооны үнэмлэх, төрсний, гэрлэсний, нас барсны, оршин суугаа хаягийн, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн зэрэг 74 лавлагаа тодорхойлолт багтаж байгаа юм.

Ингэхдээ нотариатын үйлчилгээ үзүүлсэн талаарх лавлагаа, тодорхойлолт, гэрээний цахим хуулбарыг олгох боломжийг хамтран бүрдүүлжээ. ,Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын нотариатчдын танхим хамтран ажиллаж байна.


Сэтгэгдэл

зочин [202.126.89.221] 2022-12-08 15:13:58

дэлхийн хөгжилтэй улсуудын жишигт хүрэх гэж эрчимтэй цахимжиж байгаа газар бол нотариат шүү. нотариатаар батлуулсан гэрээ дараа нь маргаан үүсдэггүй амар байдаг юм

Иргэн [122.201.31.2] 2022-12-07 12:19:41

Сайн байна. Цахимжиж өөрсдийгөө сайн хөгжүүлж чадаж бгаа нь нотариат шүү! Эрх зүйн зөвлөгөөгөөр үнэ төлбөргүй хангаж эх толгой нь эргэчихсэн явж бгаа иргэнийг чиглүүлээд гаргадаг, хэрэгтэй баримтыг нь шалгаасаар бгаад хийж өгөөд гаргадаг. Хэтэрхий харанхуй баримт бичиг нь салан задгай нэгнийг зэмлэдэг л бх. Тэр иргэнд тустай шүү дээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.