ОХУ-ын газрын тосны экспортод тавьсан хориг болон үнийн дээд хязгаар хэрэгжиж эхэллээ
ОХУ-ын газрын тосны экспортод тавьсан барууны хориг 12 дугаар сарын 5-ны даваа гаргаас буюу өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, Европын Холбоо /ЕХ/ ОХУ-аас далайгаар экспортолдог газрын тосыг хүлээн авахаа зогсоож байгаа бол далайгаар тээвэрлэдэг Оросын газрын тосны үнийг нэг торх тутамд 60 ам.доллароор хязгаарлах “Долоогийн бүлэг”-ийн орнууд, Австрали болон ЕХ-ны шийдвэр хэрэгжиж эхэлсэн байна.
ОХУ нь Европт газрын тос нийлүүлэгч гол орон байсан бөгөөд Европын газрын тосны хэрэгцээний 20 орчим хувийг хангадаг байв. Гэвч Украинд явуулсан тусгай ажиллагааных нь хариуд барууны орнууд хориг арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд энэ нь газрын тосны экспортоос олох орлогыг нь хязгаарлах зорилготой юм.
ЕХ өнгөрсөн зургаадугаар сард ОХУ-ын эсрэг зургаа дахь багц хориг арга хэмжээг баталж, далайн тээврээр орж буй ОХУ-ын газрын тосны импортыг 12 дугаар сарын 5-наас, газрын тосны бүтээгдэхүүнийг хоёрдугаар сарын 5-наас хориглох талаар тусгасан бол "Долоогийн бүлэг"-ийн орнууд, ЕХ болон Австрали ОХУ-ын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоох тохиролцоонд өнгөрсөн баасан гарагт хүрчээ.
Сэтгэгдэл
Зочин [202.21.108.184] 2022-12-06 15:01:36
Orosuud uulaasaa zarahgui ee gesen shd ee
зочин [59.153.113.251] 2022-12-06 13:41:49
Манайх болохоор бүүр дээд үнээр гэрээ хийсэн үү.