ОХУ-Д ДАЙНЫГ ДЭМЖИГЧИД ОГЦОМ ЦӨӨРЧЭЭ
Их Британийн Батлан хамгаалах яамны өдөр тутмын тагнуулын тайланд дурдсанаар “ОХУ-д Украины эсрэг дайныг дэмжих орос иргэдийн дэмжлэг мэдэгдэхүйц буурч байгаа учир цаашид энэ дайныг үргэлжлүүлэхэд нь Оросын эрх баригчдад улам бүр хэцүү байх болно” гэсэн байна.“Оросын эрх баригчид улс орныхоо мэдээллийн орчинд өргөн хяналт тавихыг хичээж байгаач 2022 оны есдүгээр сард “хэсэгчилсэн дайчилгаа” эхэлснээс хойшорос иргэдийн эсэргүүцэл, мөргөлдөөн улам бүр нэмэгдэж байна.
Учир нь Оросын армидорвитой амжилтанд хүрэх магадлал бага байгаа нь ойрын хэдэн сарын дараа, хүн амын дунд дайныг үг дуугүй хүлээн зөвшөөрүүлэх ньКремльд улам бүр хэцүү болох магадлалтай болгож байна.
Британийн тагнуулын албаныхан, Оросын Холбооны аюулгүй байдлын албанаас явуулсан хаалттай санал асуулгын дүнгээс иш татан Оросын “Медуза” хэвлэлд нийтэлсэнОросын иргэдийн 55 хувь нь Украинтай энхийн хэлэлцээ хийхийг дэмжиж, ердөө 25 хувь нь дайныг үргэлжлүүлэхийг дэмжсэн гэсэн нийтлэлийг дурдсан байна. Эдгээр тоо баримт нь 2022 оны 10-р сард болсон ижил төстэй санал асуулгын дүнтэй нийцэж байгаа бөгөөдоролцогчдын 57 хувь нь энхийн хэлэлцээ хийхийг дэмжсэн бол, дөрөвдүгээр сард оросуудын 80 орчим хувь нь Украины дайныг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм.
Сэтгэгдэл
зочин [103.229.123.132] 2022-12-06 20:20:23
Ашгүй дээ, эрхбиш оросын ард түмэн ойлгож эхэлж байгаа юм байх даа? Орост ардчилал, эрх чөлөө гэж бий юу? 2014 онд Украйны Крымын хойгийг эзлэн түрэмгийлснээс эхлээд Украйны эсрэг тархи угаалтыг ТВ бүх сувгаар хийж эхэлсэн юм биш үү? Оросын ард түмэн үнэн бодит мэдээллээс тун хол, хүнс ба бусад бараа бүтээгдэхүүний хомсдол г.м зөндөө олон асуудлаас болоод дотооддоо амаргүй болчихсон юм биш үү? Гэм зэмгүй орос залуучууд юуны төлөө, яах гэж Украйнд амь насаа алдаж байгаа вэ?
Зочин [150.129.141.81] 2022-12-06 19:26:54
ДАЙНЫГ ДЭМЖДЭГ ХҮМҮҮС БОЛ ПУТЛЁРЫН ДОЛООГЧИД ОЛЗОНД ГОРЛИСОН АМЬТАД Л БИЗ . ХҮН ТӨРЛӨХТӨНД ДАЙН БИШ ЭНХ ТАЙВАН ХЭРЭГТЭЙ
Зочин [202.21.108.184] 2022-12-06 15:01:17
Shaal hudlaa shaana ene britanii tagnuul gej. manai nyamdorjirhuu oyunii byad muutai nuhud bdiim shig bgaam
Зочин [188.162.254.37] 2022-12-06 14:37:50
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!
Зочин [192.82.69.64] 2022-12-06 14:17:14
Британы тагнуулын байгууллагын худал мэдээнд итгэхээ больсон. ХЯТАДын ерөнхийлөгч хорионд орсон , Путин нас барсан.Хойд солонгосын ерөнхийлөгч чад хийсэн , энэтхэгт юу гэлээ .Зөндөө худлаа мэдээ мэдээлэл.
Зочин [202.70.44.46] 2022-12-06 17:26:45
монголын эдийн засаг өссөн, хүн амын амьдрал сайжирч байна, монголд ардчилал хөгжиж байна,