Украинд дэд бүтцээ сэргээн босгоход нь үргэлжлүүлэн туслахаар төлөвлөж байна
АНУ, Европын Холбоо /ЕХ/ Украины дэд бүтцийг сэргээн босгоход үргэлжлүүлэн тусалж, ОХУ-д үзүүлэх хориг арга хэмжээний шахалтаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай даваа гарагт Вашингтонд болсон АНУ-ЕХ-ны Худалдаа, технологийн зөвлөлийн хурлын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ. Талууд Киевийг “хэдий хэмжээгээр шаардагдана төдий хэмжээгээр дэмжих амлалтаа” дахин нотолсон байна. Түүнчлэн талууд одоо байгаа экспортын хязгаарлалтын талаар мэдээлэл солилцох замаар АНУ, ЕХ-ны хооронд худалдаа хийхэд илүү таатай нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзэж байгаагаа тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл
зочин [103.229.123.132] 2022-12-06 20:13:16
Ашгүй дээ, Украйнчуудыг бурхан ивээх болтугай.
Зочин [202.9.46.34] 2022-12-06 20:04:11
ЕХ гэж европын орнууддаа ямар ч ээлгүй АНУ-ын ашиг сонирхлын төлөө ажилладаг хувийн байгууллагыг татан буулгавал таарна.